Төрөл: certification

Арга хэмжээ зохион байгуулагдах огноо: Тогтмол

Price: free

Хичээлд өнөөдрөөс эхлэн 30 хоног нэвтрэх эрхтэй

Контент зөвхөн санхүүгийн байгууллагын ажилтнуудад нээлттэй.

Энэхүү сертификатын хөтөлбөр нь санхүүгийн байгууллагын ажилтнуудад бичил, жижиг бизнес (БЖБ)-ийн санхүүжилтийн чиглэлээр, бүр тодруулбал, БЖБ-ийн зээлийн шинжилгээ, борлуулалт, зээл олголтын өмнөх болон дараах процессууд болон харилцааны үндэс, ур чадвар зэрэг сэдвүүдийн хүрээнд шинээр олж авсан мэдлэгээ баталгаажуулах боломжийг олгоно. Холбогдох цахим сургалтууд болон сертификатын тест нь RSBP платформ  дээр зохион байгуулагдана.

Сертификатын хөтөлбөрийн зорилго нь санхүүгийн байгууллагуудын шинэ болон туршлагажиж буй ажилтнууддаа зориулан зохион байгуулдаг байгууллагын дотоод сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх явдал юм. Сертификат нь тухайн мэргэжилтэн БЖБ-ийн санхүүжилтийн чиглэлээр зохих мэдлэгийг эзэмшсэн гэдгийг батлах хэрэгсэл болно. Сертификат олгох хөтөлбөрт туршлагатай ажилтнууд ч мөн хамрагдах боломжтой.

Сертификатын хөтөлбөрт хамрагдах

Платформын хэрэглэгч бүр “Бичил, жижиг бизнесийн санхүүжилт” сертификат олгох хөтөлбөрт хамрагдан суралцах боломжтой.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд холбогдох цахим хичээлүүдийг үзэж судлах ба цогц тестийг амжилттай өгснөөр цахим сертификатыг хүлээн авна.

"Бичил, жижиг бизнесийн санхүүжилт" хөтөлбөрийн бүрэлдэхүүнд платформын доорх курс хичээлүүд багтсан, үүнд:

  1. Харилцааны үндэс. Энэ курс хичээлийн зорилго нь харилцагчидтай амжилттай бөгөөд үр дүнтэй харилцаа хөгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий харилцааны тухай үндсэн ойлголтуудын талаарх суралцагсдын мэдлэгийг тэлэх юм;
  2. БЖДБ-тэй харилцах харилцаа. Tус курс хичээл нь суралцагсдад харилцагчидтай үр дүнтэй харилцах аргуудаас хуваалцахаас гадна, практик дасгал хийх замаар харилцааны ур чадвараа нэмэгдүүлэх боломжийг олгоно;
  3. Бичил зээлийн тухай үндсэн ойлголт. Энэхүү курс хичээлийн зорилго нь дараах сэдвүүдийн хүрээнд мэдлэг олгоход оршино. Үүнд: бизнесийн үйл ажиллагааны талаар мэдээлэл цуглуулах, боловсруулах болон шинжлэх; мэдээллийг тулган баталгаажуулах, холбогдох дүгнэлтүүдийг гаргах, мөн зээлдэгчийн санхүүгийн бодит нөхцөл байдлыг үнэлж, дүгнэх;
  4. Зээлийн хяналт, асуудалтай зээлтэй ажиллах. Тус курс хичээлээр суралцагсад нь зээлдэгчид болон бизнесийн үйл ажиллагаанд тавих зээлийн хяналтын тогтолцоо, бизнесийн өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн хөгжлийн төлөвийг үнэлэх аргачлалууд, зээлдэгчийн бизнестэй холбоотой эрсдэл нэмэгдэж болзошгүйг урьдчилан анхааруулах дохиог таньж, тодорхойлох аргууд болон авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдлэгээ дээшлүүлнэ. Үүнээс гадна, эдийн засгийн бууралт, хямралын үед зээлдэгчидтэй ажиллах арга барилын онцлогуудын талаар судлах болно;

Хүсэлт гаргагч нь дээрх 4 курс хичээлийг амжилттай судалж дүүргэсний дараа “Бичил, жижиг бизнесийн санхүүжилт” сэдвийн хүрээнд боловсруулсан цогц тестийг өгснөөр сертификат хүлээн авна.

Платформ зөвхөн дээрх хичээлүүдийг амжилттай судалж дүүргэсэн хүсэлт гаргагчдад сертификатын тест өгөх эрхийг автоматаар нээж өгнө.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнд хандан This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. цахим хаягаар бичээрэй.