Төрөл: online

Арга хэмжээ зохион байгуулагдах огноо: Тогтмол

Price: free

Хичээлд өнөөдрөөс эхлэн 60 хоног нэвтрэх эрхтэй

Контент зөвхөн санхүүгийн байгууллагын ажилтнуудад нээлттэй.

Бичил бизнесүүдийн үйл ажиллагаа ихэнхдээ нэлээд албан бус байдлаар явагддаг. Энэ нь тэдний бизнесийн үйл ажиллагааг нотлох албан ёсны баримт бичгийн бүрдэлт дутмаг байдагтай холбоотой. Аливаа шийдвэрийг түргэн шуурхай, хүнд суртлын саад тотгоргүйгээр гаргах нь бичил бизнесүүдэд маш чухал юм.

Санхүүгийн байдлын тайлан (СБТ), орлогын дэлгэрэнгүй тайлан (ОДТ), мөнгөн гүйлгээний тайлан (МГТ) зэрэг албан ёсны тайлан, мэдээллээр хангах чадвартай жижиг, дунд, томоохон бизнесүүдтэй адилгүй бичил бизнесүүд нь санхүүгийн байгууллагад шаардлагатай мэдээллийг аман байдлаар гаргаж өгдөг тул зээлийн мэргэжилтнүүд цуглуулсан мэдээллийн үнэн зөв эсэхийг нягтлан шалгах шаардлагатай байнга тулгардаг.

Энэхүү курс хичээлийн зорилго нь мэдээлэл цуглуулах, баталгаажуулах, боловсруулах, шинжлэх, дүгнэлт гаргах болон боломжит зээлдэгчийн өрх гэр болон бизнесийн үйл ажиллагааг судлах зэрэг сэдвээр мэдлэг олгох юм. Эдгээр мэдлэг нь зээлийн хүсэлтийг үр дүнтэй шийдвэрлэхэд зайлшгүй шаардагддаг.

Суралцагсад энэхүү хичээлийг үзэж судалснаар:

  • бичил бизнесийн онцлог шинжүүдийг ойлгох, эдгээрт үндэслэн бизнесийн үйл ажиллагааг үнэлэх;
  • хичээлийн явцад өгсөн зөвлөмж (мэдээлэл цуглуулах, бизнесийн бодит нөхцөл байдалд үнэлгээ хийх)-ийн дагуу бичил бизнесийн үйл ажиллагааг шинжлэх;
  • зээлийн мөчлөгийн үндсэн үе шатуудад мэдээлэл цуглуулах, олох арга зүй (аргууд)-г үр дүнтэй ашиглах;
  • санхүүгийн голлох тайлангууд болох СБТ, ОДТ, МГТ болон санхүүгийн харьцаануудыг ашиглан зээлийн судалгааны явцад цуглуулсан мэдээллийг үнэлэх, боловсруулах;
  • бичил бизнесийн үйл ажиллагааг үнэлэхэд шаардлагатай санхүүгийн тайлангууд (СБТ, ОДТ болон МГТ) бэлтгэж сурах:
  • тулган баталгаажуулалт, харьцуулсан шинжилгээг хийх;
  • зээлийн багцын хяналтыг тогтмол, чанарын өндөр түвшинд хийх зэргээс суралцах болно.

Энэхүү курс хичээл нь нийт 9 цуврал хичээлээс бүрдэнэ. Нэг хичээлийг судлах хугацаа дундажаар 45 минут.

Хичээлийг та өөрт тохиромжтой цагийг сонгон судлах боломжтой бөгөөд сурах явц, ахиц дэвшлийг мөн удирдаарай.

Курс хичээлийг бүрэн дүүрэн судалж дуусгасны дараагаар танд төгсгөлийн тест өгөх боломж нээгдэнэ. Та тестийг амжилттай өгснөөр энэхүү сургалтыг судалж дүүргэснийг тань батлах цахим “Батламж хуудас”-ыг хүлээн авна.

Танд амжилт хүсье!