Төрөл: online

Арга хэмжээ зохион байгуулагдах огноо: Тогтмол

Price: free

Хичээлд өнөөдрөөс эхлэн 60 хоног нэвтрэх эрхтэй

Контент зөвхөн санхүүгийн байгууллагын ажилтнуудад нээлттэй.

Санхүүгийн байгууллагын зүгээс зээлийн багцын хугацаа хэтрэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлдэг цогц арга хэмжээний бүрэлдэхүүн хэсэгт зээлдэгч болон түүний бизнесийн үйл ажиллагаанд хяналт хийх, бизнест үүссэн нөхцөл байдал болон ирээдүйн төлөвийг үнэлэх, тодорхой нэг зээлдэгч эсвэл зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирч болзошгүйг илтгэсэн урьдчилан анхааруулах дохиог таних, хариу арга хэмжээ авах зэрэг багтдаг. “Зээлийн хяналт, асуудалтай зээлтэй ажиллах” курс хичээл нь дээрх бүх сэдвийг хамрахыг зорьсон болно.

Мөн түүнчлэн, энэхүү курс хичээлийн нэг хэсэг болгож эдийн засгийн хүндрэл, хямралын үед зээлдэгчидтэй ажиллах арга барилын онцлогуудыг тусгайлан авч үзнэ.

Энэ курс хичээлийг өдөр тутам бизнесийн зээлдэгчидтэй ажилладаг зээлийн мэргэжилтнүүд, дунд түвшний менежерүүд зэрэг өргөн хүрээний зорилтот бүлэгт зориулан боловсруулсан болно.

Та энэ курс хичээлийг судалснаар:

  • Зээлд хяналт хийх төрөл бүрийн практик аргачлалууд;
  • Зээл төлөгдөхгүй байх эрсдэл нэмэгдэж болзошгүйг урьдчилан анхааруулах дохио, түүний төрлүүд, дохиог хэрхэн таних, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд;
  • Хугацаа хэтэрсэн зээлдэгчдийн ангилал;
  • Асуудалтай зээлийг шийдвэрлэх зорилгоор авч хэрэгжүүлдэг төрөл бүрийн арга хэмжээнүүд;
  • Эдийн засгийн доройтол, хямралын үед санхүүгийн байгууллагын салбаруудын түвшинд зээлдэгчидтэй ажиллах процедур зэрэг сэдвүүдийн хүрээнд дэх мэдлэгээ тэлэх боломжтой.

Үүнээс гадна, та шинээр олж авсан мэдлэгээ бодит жишээнээс сэдэвлэсэн дасгал ажлуудыг хийж гүйцэтгэх замаар улам бүр бататгах боломжтой.

Энэхүү курс хичээл нь таван дэд хичээлээс бүрдэнэ. Нэг дэд хичээлийг судлах хугацаа 45 орчим минут тул бид танд нэг долоо хоногт ихдээ хоёр дэд хичээл судлахыг санал болгож байна.

Хичээлийг бүрэн дүүрэн судалж дуусгасны дараагаар танд төгсгөлийн тест өгөх боломж нээгдэнэ. Та тестийг амжилттай өгснөөр энэхүү сургалтыг судалж дүүргэснийг тань батлах цахим “Батламж хуудас”-ыг хүлээн авна.