Төрөл: online

Арга хэмжээ зохион байгуулагдах огноо: Тогтмол

Price: free

Хичээлд өнөөдрөөс эхлэн 60 хоног нэвтрэх эрхтэй

Контент зөвхөн санхүүгийн байгууллагын ажилтнуудад нээлттэй.

“Компанийн засаглал & эрсдэлийн удирдлагын үндсэн ойлголт” хичээл нь компанийн засаглал болон эрсдэлийн удирдлагын талаар ерөнхий, суурь ойлголттой болохыг хүссэн санхүүгийн байгууллагын ажилтнуудад зориулагдсан. Эрсдэлийн удирдлага нь компанийн засаглалын тогтолцооны чухал бүрдэл хэсэг. Компанийн зохистой засаглал, эрсдэлийн үр дүнтэй удирдлага нь байгууллагыг илүү хүчирхэг, үйл ажиллагаагаа тогтвортой явуулах үндэс болдог бөгөөд энэ нь эргээд компанийн хөрөнгө оруулалт татах чадварыг нэмэгдүүлдэг.

Хичээлийн агуулгыг ойлгомжтой хүргэх зорилгоор курс хичээлийг сэдэвчилсэн гурван дэд хичээлд хуваан байршуулсан.

Курс хичээлийн эхний дэд хичээлээр бид компанийн засаглалын тухай суурь ойлголтыг хураангуйлан авч үзэх болно. Та энэхүү дэд хичээлийг судалснаар доорх сэдвүүдийн хүрээнд шинэ мэдлэг авах болно:

  • Компанийн засаглал гэж юу вэ?
  • Компанийн засаглалыг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн;
  • Компанийн зохистой засаглалын үндсэн зарчмууд;

Хоёрдугаар дэд хичээлээр эрсдэлийн тухай ойлголтуудыг судлах ба дараах асуултуудад хариулт авах болно:

  • Эрсдэл гэж юу вэ?
  • Эрсдэлийг хэн, хэрхэн удирддаг вэ?
  • Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага юу вэ?
  • Эрсдэлийн үр дүнтэй удирдлагын ач холбогдол юу вэ?

Гуравдугаар дэд хичээлээр та санхүүгийн байгууллагын эрсдэлийн удирдлагын талаар судална. Уг хичээлийг судалснаар:

  • Санхүүгийн байгууллагын эрсдэлийн удирдлагын гурван түвшин;
  • “Хамгаалалтын гурван шугам” загвар;
  • Эрсдэлийн удирдлагын олон улсын стандарт болох COSO ERM зэрэг сэдвүүдийн хүрээнд шинэ мэдлэг олж авна.

Бүх дэд хичээлүүдийг бүрэн дүүрэн судалсны дараагаар, төгсгөлийн тест өгөх боломжтой.