Төрөл: online

Арга хэмжээ зохион байгуулагдах огноо: Тогтмол

Price: free

Хичээлд өнөөдрөөс эхлэн 60 хоног нэвтрэх эрхтэй

Контент зөвхөн санхүүгийн байгууллагын ажилтнуудад нээлттэй.

Магадгүй, та өөрөөсөө би яагаад харилцааны сэдвээрх сургалтад суух ёстой гэж асууж байж болох юм. Үнэндээ, бид амьдралынхаа ихэнх цаг хугацааг бусадтай харилцаж өнгөрүүлдэг, тиймдээ ч бид энэ тал дээр юуг яаж хийхээ сайн мэддэг гэж итгэдэг.

Гэтэл харилцааны тухай сургалт нь санхүүгийн байгууллагын ажилтан бүрийн хамрагдах ёстой сургалтын хөтөлбөрт ямар нэг хэлбэрээр бүрдэл хэсэг нь болж багтсан байдаг. Иймд чухам яагаад гэсэн асуулт урган гарч ирнэ?

Шалтгаан нь маш энгийн. Хэдийгээр бид бүгд өдөр тутам ямар нэг байдлаар өөр хоорондоо харилцдаг хэдий ч, хүн бүр цаг үргэлж, амжилттай, үр дүнтэйгээр бусадтай харилцан ойлголцож чаддаггүй. Та бүгдийн ихэнх нь хүүхэд байхдаа ‘Хятад шивнээ’ (цуурхал ч гэж бас нэрлэгддэг) нэртэй тоглоомоор тоглож үзсэн байх. Энэ тоглоомын үеэр тохиолдож байсантай адилаар та нарын ихэнх нь хэлсэн үг, хийсэн үйлдэл эсвэл зөвхөн харагдаж байгаа байдлаасаа болж бусдад буруугаар ойлгогдох тохиолдлуудтай учирч байсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Санхүүгийн байгууллагад ажилладаг мэргэжилтэн таны ажил үүргийн салшгүй нэг хэсэг бол харилцагчдад үйлчлэх байдаг. Энэ нь их энгийн сонсогддог ч, үнэндээ –  таны аль хэдийн ойлгосноор–харилцагчидтай үр дүнтэй харилцах нь сонсогдож байгаа шигээ амархан байдаггүй.

Энэхүү курс хичээлээр, бид аливаа харилцааг амжилттай бөгөөд үр дүнтэй хөгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий харилцааны үндсэн ойлголтуудын талаарх мэдлэгийг тань тэлэх болно.

Иймд энэ курс хичээлийн төгсгөлд, та бусадтай хэрхэн ойлголцох, буруу ойлгогдохоос хэрхэн сэргийлэх болон төрөл бүрийн аргын тусламжтайгаар мэдээллийг үр дүнтэй, амжилттай цуглуулах, түгээх талаар цэгцтэй ойлголттой болсон байна.

Мэдээж, эдгээр харилцааны үндсэн ойлголт болон аргууд нь зарчмын хувьд үр дүнтэй нь батлагдсан болохоор та энэ хичээлээс сурсан мэдсэнээ бусад төрлийн харилцаандаа ч мөн ашиглах боломжтой.

Хичээлийг бүрэн дүүрэн судалж дуусгасны дараагаар танд төгсгөлийн тест өгөх боломж нээгдэнэ. Та тестийг амжилттай өгснөөр энэхүү сургалтыг судалж дүүргэснийг тань батлах цахим “Батламж хуудас”-ыг хүлээн авах болно.

Танд амжилт хүсье!