Төрөл: online

Арга хэмжээ зохион байгуулагдах огноо: Тогтмол

Price: free

Хичээлд өнөөдрөөс эхлэн 60 хоног нэвтрэх эрхтэй

Контент зөвхөн санхүүгийн байгууллагын ажилтнуудад нээлттэй.

Хэн харилцагчдад нөхөрсөг, дулаахан бөгөөд мэргэжлийн сэтгэгдлийг төрүүлдэг байх ёстой вэ? Хэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үр дүнтэй танилцуулдаг байх хэрэгтэй вэ? Хэн харилцагчийн асуултад чин сэтгэлээсээ, товч  бөгөөд тодорхой хариулдаг байх шаардлагатай вэ? Хэн, бүхнээс илүү, сайн сонсогч байх ёстой вэ?

Энэ бол харилцагч татах, сонгон тодорхойлох үүрэг бүхий зээлийн мэргэжилтэн, харилцагчийн үйлчилгээний менежер болон бусад фронт оффисын ажилтнууд юм.

Урьдчилсан нөхцөл:  “Харилцааны үндэс” курс хичээлийг үзэж судалсан байх.

Харилцааны өндөр ур чадвар нь бизнесийн бүхий л салбарт амжилт гарган ажиллах үндэс суурь болдог. Энэ нь санхүүгийн үйлчилгээний салбарт ч мөн адил.

Санхүүгийн байгууллагууд нь үйлчилгээний байгууллага тул харилцагчид бол эдгээр байгууллагын ашиг орлогын эх үндэс юм. Иймд, байгууллагын ажилчид нь төрөл бүрийн сегментийн харилцагчидтай харилцах, хамтран ажиллаж буй харилцагч бүрд эерэг сэтгэгдэл төрүүлэх, боломжит бүхий л харилцагчийг үр дүнтэйгээр сонгон тодорхойлж, татан, халамжлан үйлчлэх, тэдэнд урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах боломжуудыг санал болгох чадвартай байх ёстой. Мэдээжээр, санхүүгийн байгууллагын ашиг орлогыг нэмэгдүүлэх үүрэг мөн энэхүү ажил үүрэгт багтана. Үүнээс гадна харилцагчдыг татах, тэднийг халамжлан үйлчлэх үүрэг бүхий зээлийн ажилтан, харилцагчийн харилцааны менежер болон бусад фронт оффисын ажилтнууд нь харилцагчийн хэрэгцээ шаардлага, болон хамтран ажиллах боломжийг үр ашигтайгаар тодорхойлохын тулд харилцагчийг ойлгодог, шаардагдах мэдээллийг үр дүнтэй цуглуулах шаардлагатай чадварыг эзэмшсэн байх ёстой гэсэн үг юм.

Ингээд, энэ курс хичээлээр, та бүхэн харилцагчтай хэрхэн үр дүнтэй харилцах аргуудаас суралцан, харилцааны ур чадвараа дээшлүүлэх болно.

Хичээлийг бүрэн дүүрэн судалж дуусгасны дараагаар танд төгсгөлийн тест өгөх боломж нээгдэнэ. Та тестийг амжилттай өгснөөр энэхүү сургалтыг судалж дүүргэснийг тань батлах цахим “Батламж хуудас”-ыг хүлээн авна.

Танд амжилт хүсье!