Төрөл: online

Арга хэмжээ зохион байгуулагдах огноо: Тогтмол

Price: free

Хичээлд өнөөдрөөс эхлэн 60 хоног нэвтрэх эрхтэй

Контент зөвхөн санхүүгийн байгууллагын ажилтнуудад нээлттэй.

Та ойрын хугацаанд бизнесийн зээл батлах чиг үүрэг бүхий мэргэжилтэн болохоор төлөвлөж байна уу? Та бичил, жижиг, дунд бизнес (БЖДБ)-ийн зээлийн шийдвэр гаргах зээлийн хорооны хурлын гишүүн үү? Та бизнесийн зээлийн шийдвэр гаргах үйл явцад оролцдог уу?

"Зээлийн шийдвэр гаргалт" цахим курс хичээл нь санхүүгийн байгууллагын бичил, жижиг, дунд бизнес (БЖДБ)-ийн зээл батлах, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий мэргэжилтнүүдэд зориулагдсан ба зээл шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцдог бусад ажилтнуудад ч мөн нээлттэй.

Зээлийн шийдвэр гаргах тусгай эрх бүхий зээлийн хорооны үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг мэдээллийг цэгцтэй, системтэйгээр өгөхөд энэ хичээлийн зорилго оршино.

Та энэхүү цахим хичээлийг  үзэж судалснаар:

  • Зээлийн шийдвэр гаргах процессын үе шат, бүрэлдэхүүн хэсгүүд болон онцлог;
  • Зээлийн өргөдөл, саналыг хянах анхан шатны үнэлгээний зорилго;
  • Зээлийн үндсэн шалгуур үзүүлэлтүүд, тэдгээрийн хэрэглээ болон ач холбогдол;
  • Зээлдэгч болон бизнесийн мэдээллийн чанар, үнэн зөв, уялдаатай эсэхийг нягтлах;
  • Бизнесийн санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллийг нягтлах, үнэлэхийн ач холбогдол;
  • Зээлтэй холбогдох эрсдэлийг таньж тогтоох зорилгоор зээлийн санал болон анхан шатны бичиг баримтуудыг нягтлах;
  • Зээлтэй холбоотой эрсдэлүүдийг үнэлэх;
  • Зээл олгох шийдвэр гаргах, зээлийн нөхцөлүүдийг оновчтой тодорхойлох зэрэг сэдвүүдийн хүрээнд өөрийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх болно.

Энэхүү курс хичээл нь нийт зургаан дэд хичээлээс бүрдэнэ.

Хичээлийг судалж дуусгасны дараагаар танд төгсгөлийн тест өгөх боломж нээгдэнэ. Тестийг амжилттай өгснөөр энэхүү сургалтыг судалж дүүргэснийг тань батлах цахим "Батламж хуудас"-ыг хүлээн авна.