Төрөл: online

Арга хэмжээ зохион байгуулагдах огноо: Тогтмол

Price: free

Хичээлд өнөөдрөөс эхлэн 60 хоног нэвтрэх эрхтэй

Контент зөвхөн санхүүгийн байгууллагын ажилтнуудад нээлттэй.

Санхүүгийн математик нь санхүүгийн практик шийдлүүдийг судалдаг хэрэглээний математикийн нэгэн салбар юм. Гэхдээ энэ хэрэглэгдэхүүн нь санхүүгийн математикийн үндсэн шинж чанар биш юм. Энэхүү математикийн салбарын хамгийн чухал хэрэглэгдэхүүн нь “Санхүүгийн хэлцлийн нөхцөлүүдийн аль нь хамгийн их ашигтай вэ?” гэсэн асуултын хариултыг олоход бидэнд тусалдагт байдаг.

Санхүүгийн хэлцлийн ашиг, орлого нь хүүгийн хувь, хэсэгчилсэн төлбөрийн тоо, хэмжээ, цаг хугацаа болон бусад үзүүлэлтүүдээс ихээхэн хамаарна. Эдгээр нөлөөлөгч параметрүүд бүгд хувьсах шинжтэй. Тухайлбал, зээлийн төлбөрийг хугацааны тогтсон давтамжийн дагуу хэсэгчилж эсвэл нэг удаа нийт дүнгээр төлөх боломжтой. Хэлцлийн хугацаа нь богино эсвэл урт байж болно. Хэд хэдэн төрлийн хүүгийн хувиас гадна янз хүү бодох ялгаатай аргууд гэж бий.

Иймд, санхүүгийн салбарт ажилладаг мэргэжилтний хувьд та санхүүгийн гэрээ хэлцлүүдийн онцлогийг ойлгодог, тооцоолол хийдэг, танай байгууллагыг сонгон мөнгөн хөрөнгөө хадгалуулахын ашиг тусыг харилцагчид зөвөөр тайлбарладаг, оновчтой зээлийн эргэн төлөлтийн хуваарийг сонгоход нь зөвлөх чадвартай байх нь маш чухал.

Курс хичээл нь өргөн хүрээний зорилтот бүлгийг хамарна, ялангуяа зээл болон хадгаламжийн бүтээгдэхүүн хариуцан харилцагчидтай нүүр тулан ажилладаг туршлага хуримтлуулж буй ажилтнуудад ихээхэн тустай.

Курс хичээлээр та санхүүгийн үндсэн ойлголтууд, тооцооллын аргуудтай танилцахаас гадна доорх асуултуудад хариулт авах болно:

  • Мөнгөний үнэ цэнд цаг хугацаа хэрхэн нөлөөлдөг вэ?
  • Хүү гэж юу вэ? Энгийн болон нийлмэл хүүгийн ялгаа юу вэ?
  • Хямдруулалт буюу дискаунтинг арга гэж юу вэ?
  • Гэрээнд яагаад хоёр төрлийн хүүгийн хувь тусгадаг вэ? Бодит үйлчилж буй хүүгийн хувь гэж юу вэ?
  • Зээл болон хадгаламжийн бодит үйлчилж буй хүүгийн хувийг хэрхэн тооцоолдог вэ?
  • Зээлийн эргэн төлөлтийн нийтлэг хэлбэр, төрлүүд юу вэ?
  • Зээлдэгч зээлийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд торгуулийн хүүгийн хэмжээг хэрхэн тооцоолдог вэ?

Дээрх сэдвийн хүрээнд Төв Азийн улс орнуудын хууль тогтоомж болон практик хэрэглээний ялгаа, онцлог зэргийг харуулахыг зорьсон болно.

Курс хичээл гурван сэдвийг хамрах ба сэдэв тус бүрийг хэд хэдэн богино дэд хичээлээр танилцуулсан. Хичээлээр хэлэлцэгдэж буй онолуудыг бие дааж дааж ажиллах дасгал ажлууд болон практик бодлогуудаар бататгах болно.

Хичээлийг үзэж судалсны дараагаар тест өгөх боломжтой. Тестийн үр дүнгээс курсыг амжилттай үзэж дуусгасныг батлах цахим батламж хуудсыг хүлээн авах боломжтой.

Курс хичээлийг судалж дуусгах хугацаа нь төгсгөлийн тест өгөх 60 минутыг багтаан нийт 5 цаг.

Хичээлийг бүрэн дүүрэн судалж дуусгасны дараагаар танд төгсгөлийн тест өгөх боломж нээгдэнэ. Та тестийг амжилттай өгснөөр энэхүү сургалтыг судалж дүүргэснийг тань батлах цахим “Батламж хуудас”-ыг хүлээн авна.