Төрөл: online

Арга хэмжээ зохион байгуулагдах огноо: Тогтмол

Price: free

Хичээлд өнөөдрөөс эхлэн 60 хоног нэвтрэх эрхтэй

Контент зөвхөн санхүүгийн байгууллагын ажилтнуудад нээлттэй.

  • Та жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийн зээлийн мэргэжилтэн үү?
  • Та ЖДБ-ийн сегментийн холбоотой компаниудын үйл ажиллагаанд нэгтгэсэн шинжилгээ хийдэг үү? Ийнхүү шинжлэх нь тийм ч хялбар биш гэдэгтэй санал нийлэх үү?
  • Та санхүүгийн голлох тайлангуудын мэдээ, үзүүлэлтүүдийг нэгтгэх ажлын чанар, үр дүндээ итгэлтэй байхыг хүсдэг үү?

Энэхүү цахим хичээл нь ЖДБ-ийн зээлдэгчийн зээлийн хүсэлтийг судлах, шинжлэх үед холбоотой компаниудын санхүүгийн тайлан, мэдээг нэгтгэхэд ашиглагддаг аргачлал, арга барилаас суралцахад тань тусална.

“ЖДБ-ийн шинжилгээ: Санхүүгийн тайлангуудын уялдаа холбоо ба нэгтгэсэн санхүүгийн тайлан” хичээлийн зорилго нь суралцагчдад ЖДБ-ийн сегментийн холбоотой компаниудын үйл ажиллагаанд нэгтгэсэн шинжилгээ хийх, нэгтгэсэн санхүүгийн голлох тайлангууд  болох санхүүгийн байдлын тайлан (СБТ), орлогын дэлгэрэнгүй тайлан (ОДТ) болон мөнгөн гүйлгээний тайлан (МГТ)-ийн мэдээ, үзүүлэлтийн үнэн зөв, найдвартай эсэхийг баталгаажуулахад ашиглагддаг аргуудын хэрэглээнээс танилцуулах болно.

Хичээлийг санхүүгийн байгууллагуудын ЖДБ-ийн зээлийн мэргэжилтнүүд болон бусад зээлийн ажилтнуудад зориулан бэлтгэсэн. Мөн түүнчлэн ЖДБ-ийн зээлийн шийдвэр гаргах чиг үүрэг бүхий ажилтнууд сонгон суралцах боломжтой.

Та ЖДБ-ийн үйл ажиллагааны үр дүнг илтгэн харуулдаг санхүүгийн голлох тайлангууд (СБТ, ОДТ болон МГТ)-ын бүтцийг ойлгодог,  бэлтгэхэд шаардлагатай үндсэн мэдлэгийг эзэмшсэн, зээлийн судалгаа, шинжилгээ болон нэгтгэсэн шинжилгээний чиглэлээр тодорхой туршлага хуримтлуулсан байх нь хичээл судлалаас бий болох үр дүнг нэмэгдүүлнэ.

Энэ курс хичээлийг судалснаар, та:

  • Бизнес эрхлэгчдийн холбоотой компаниуд үүсгэн бий болгодог шалтгаануудыг ойлгоно;
  • Холбоотой компаниудыг илтгэх нийтлэг дохио, шинж тэмдгүүдтэй танилцана;
  • Нэгтгэсэн шинжилгээ хийхэд тулгардаг хүндрэлүүд, шийдвэрлэх аргачлалуудтай танилцана;
  • НӨАТ (нэмэгдсэн өртгийн албан татвар) гэж юу болох ба энэ нь компаниудын данс бүртгэлд хэрхэн тусгагддаг талаар ойлголт авна;
  • НӨАТ багтсан эсвэл багтаагүй дүнгээр бүртгэгдсэн байж болох санхүүгийн зүйлсийг нэгтгэх практик аргуудаас суралцана;
  • Харьцуулсан шинжилгээ, санхүүгийн тайлангуудын харилцан холбоонд суурилсан тулган баталгаажуулалтын аргуудын хэрэглээтэй танилцана;
  • Харьцуулсан шинжилгээний нэг төрөл шууд бус аргаар мөнгөн гүйлгээний тайлан бэлтгэн шинжлэх аргатай танилцана.

Та шинээр олж авсан мэдлэгээ практик жишээнүүд дээр ажиллах замаар бататгах боломжтой.

Цахим курс хичээл нь 10 дэд хичээлээс бүрдэнэ. Хичээлийг бүрэн дүүрэн судалж дуусгасны дараагаар танд төгсгөлийн тест өгөх боломж нээгдэнэ. Та тестийг амжилттай өгснөөр энэхүү сургалтыг судалж дүүргэснийг тань батлах цахим “Батламж хуудас”-ыг хүлээн авна.