Төрөл: online

Арга хэмжээ зохион байгуулагдах огноо: Тогтмол

Price: free

Хичээлд өнөөдрөөс эхлэн 60 хоног нэвтрэх эрхтэй

Контент зөвхөн санхүүгийн байгууллагын ажилтнуудад нээлттэй.

Борлуулалт бол онолын мэдлэг, олон арван тооны судалгаа болон байнгын практик хосолсон үйл явц юм. Энэхүү цахим курс хичээлийн зорилго бол борлуулалтын ур чадвар эзэмшиж, шилдэг борлуулалтын мэргэжилтэн болоход тань туслах юм.

Цахим курс хичээлийг дараах гурван үндсэн сэдвийг хамран бэлтгэсэн:

  • Эхний сэдвийн хүрээнд та, худалдагч, худалдан авагч талуудын ашиг сонирхол, сэдэл болон борлуулалтын үндсэн суваг зэрэг борлуулалтын үндсэн ойлголтуудтай танилцахаас гадна, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах үед анхаарах шаардлагатай онцлогуудтай танилцана.
  • Хоёр дахь сэдвийн хүрээнд та бичил, жижиг, дунд бизнесийн сегментэд борлуулалт хийхэд ашиглагддаг арга барилын ялгаанууд, эдгээр ялгааг бий болгодог голлох шалтгаануудтай танилцахын зэрэгцээ, бизнес эрхлэгчид, төлөөний хүмүүстэй биечилсэн уулзалт хийх кейс ажлууд дээр ажиллах болно.
  • Гурав дахь сэдвийн хүрээнд та боломжит харилцагчидтай холбоо тогтоох, танилцуулга хийх, асуултад хариулах, үйлчлүүлэгчийн эсэргүүцэлтэй ажиллах, борлуулалтын хаалт хийхэд туслах арга, техникүүдтэй танилцах болно.

Энэхүү хичээл нь зээлийн мэргэжилтэн, харилцагчийн үйлчилгээний менежерүүд зэрэг харилцагч шинээр татах, борлуулах, халамжлан үйлчлэх чиг үүрэг бүхий ажилтан, мэргэжилтнүүдэд зориулагдсан болно.