Төрөл: online

Арга хэмжээ зохион байгуулагдах огноо: Тогтмол

Price: free

Хичээлд өнөөдрөөс эхлэн 60 хоног нэвтрэх эрхтэй

Контент зөвхөн санхүүгийн байгууллагын ажилтнуудад нээлттэй.

Энэхүү "ЕСБХБ-ны Байгаль орчин, нийгмийн бодлогын танилцуулга” цахим курс хичээлийн зорилго нь ЕСБХБ-ны байгаль орчин, нийгэм (БОН)-ийн бодлого, ЕСБХБ-ны БОН-ийн эрсдэлийн удирдлагын журам, тэр дундаа бичил, жижиг, дунд бизнес (БЖДБ)-ийн зээлийн БОН-ийн эрсдэлийн удирдлагын журам, аргачлал, үе шатуудын тухай үндсэн ойлголт өгөхөд оршино. ЕСБХБ нь түншлэгч санхүүгийн байгууллагууддаа зориулан санхүүжүүлж буй төслүүдийнх нь БОН-ийн эрсдэлийн удирдлагад дэмжлэг үзүүлэх зорилгоор өөрийн БОН-ийн эрсдэлийн удирдлагын журмыг боловсруулсан.

Цахим хичээл нь зээлийн хүсэлт судлан, шийдвэрлэх ажил үүрэг бүхий мэргэжилтнээс зээлийн эцсийн шийдвэр гаргадаг менежер хүртэлх зорилтот бүлгийн өргөн хүрээг хамрах ба ялангуяа хувиараа эрхлэх аж ахуй, бичил бизнес болон ЖДБ-ийн сегментийн харилцагчидтай ажилладаг зээлийн газар, хэлтсийн ажилтнуудад онцгой чухал ач холбогдолтой.

Курс хичээлийг үзсэнээр та:

  • Компани, бизнесийн БОН-ийн эрсдэлийн удирдлагын ач холбогдол
  • БОН-ийн эрсдэлийн санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө
  • ЕСБХБ-аас санхүүгийн байгууллагуудад зориулан боловсруулсан БОН-ийн эрсдэлийн удирдлагын зөвлөмжүүд
  • БЖДБ-ийн зээлийн БОН-ийн эрсдэлийн удирдлагын журам, аргачлал
  • Онолын мэдлэгээ бататгахад тань туслах бодит кейс ажлууд зэрэгтэй танилцах болно

Цахим курс хичээл нь дөрвөн дэд хичээлээс бүрдсэн. Хичээлийг үзэж дуусахад танд төгсгөлийн тест өгөх боломж автоматаар нээгдэнэ. Та төгсгөлийн тестийг амжилттай өгснөөр энэхүү курс хичээлийг амжилттай үзэж дуусгасныг батлах цахим батламж хуудас хүлээн авах боломжтой.