Төрөл: online

Арга хэмжээ зохион байгуулагдах огноо: Тогтмол

Price: free

Хичээлд өнөөдрөөс эхлэн 60 хоног нэвтрэх эрхтэй

Контент зөвхөн санхүүгийн байгууллагын ажилтнуудад нээлттэй.

Энэхүү цахим хичээлийг өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг таньж, ойлгох, улмаар удирдахад туслах үндсэн арга техникүүдийг судлахыг зорьж буй мэргэжилтнүүдэд зориулан бэлтгэсэн. Хичээл нь танд хамт ажиллагсад, найз нөхөд, мөн түүнчлэн бичил, жижиг, дунд бизнес (БЖДБ) эрхлэгчидтэй үр дүнтэй хамтын ажиллагаа бий болгох, өргөжүүлэх үндэс болсон сэтгэл хөдлөлийн чадамжаа нэмэгдүүлэхэд тань туслах практик зөвлөгөөнүүдийг хүргэх болно.

Курс хичээлийн зорилго нь суралцагсдад доорх сэдвийн хүрээнд мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхэд нь туслах явдал юм, үүнд:

  • Сэтгэл хөдлөлийн чадамжийн тухай үндсэн ойлголтууд болох онол, загварууд тэдгээрийн онцлог, сэтгэл хөдлөлийг удирдах арга, техникүүд
  • Өөрийн сэтгэл хөдлөлийн чадамжийг оношлох, бусдын сэтгэл хөдлөлийг таних, удирдах (энд БЖДБ эрхлэгчидтэй бий болгож буй хамтын ажиллагааг өргөжүүлэхэд голлон анхаарсан болно)
  • БЖДБ эрхлэгчидтэй үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгох зорилгоор хувь хүний бүтээмжээ нэмэгдүүлэх

Хичээл нь үндсэн 4 сэдвийн хүрээнд боловсруулсан 8 дэд хичээлээс бүрдэх ба дэд хичээл бүрийг судлах дундаж хугацаа нь 35-40 минут.

Цахим хичээлийг бүрэн дүүрэн судалж дуусахад тест өгөх эрх нээгдэх ба тестийг амжилттай өгснөөр та цахим батламж хуудсыг хүлээн авна.