Төрөл: workshop

Арга хэмжээ зохион байгуулагдах огноо: Тогтмол

Price: free

Хичээлд өнөөдрөөс эхлэн 60 хоног нэвтрэх эрхтэй

Контент зөвхөн санхүүгийн байгууллагын ажилтнуудад нээлттэй.

Энэхүү онлайн дадлага хичээл нь Бичил зээлийн үндсэн ойлголтууд  хичээлийн хүрээнд эзэмшсэн онолын мэдлэгийг бэхжүүлж,  Мөнгөн гүйлгээний тайлан болон Орлогын дэлгэрэнгүй тайлангуудыг гаргахад тустай практик мэдлэгийг олгон, эдгээр тайлангуудын ялгаатай байдлыг харуулахад чиглэсэн болно. 

Дадлага хичээлийн үндсэн зорилго нь олон янзын жишээ дасгал ажилд тулгуурлан Орлогын дэлгэрэнгүй тайлан болон Мөнгөн гүйлгээний тайланг гаргах аргуудын ялгааг ойлгуулах, тайлангуудыг бэлтгэхэд сургах юм.

Энэхүү дадлага хичээлийн хүрээнд ашигласан бүх жишээ ажлууд нь худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг нийтлэг жижиг бизнест хамаатай бөгөөд даалгавруудыг олон орны жижиг, дунд бизнест зээл олгосон бодит тохиолдлууд дээр тулгуурлан боловсруулсан болно.

Даалгавруудад ямар нэгэн улсын мөнгөн тэмдэгт ашиглаагүй бөгөөд хийсвэр мөнгөний нэгжид тулгуурласан.

Уг дадлага хичээл нь 6 даалгавар ажил болон бие дааж бөглөх мэдлэг шалгах тестээс бүрдэнэ. Дадлага хичээл нь Бичил зээлийн үндсэн ойлголтууд онлайн хичээлийн нэмэлт хичээл учир тусдаа гэрчилгээ олгохгүй.

Онлайн дадлага хичээлийг үзэж дуусгах дундаж хугацаа ойролцоогоор 1.5-2 цаг.

Тооцооллуудыг хийхэд тооны машин хэрэгтэй.