Төрөл: workshop

Арга хэмжээ зохион байгуулагдах огноо: Тогтмол

Price: free

Хичээлд өнөөдрөөс эхлэн 60 хоног нэвтрэх эрхтэй

Контент зөвхөн санхүүгийн байгууллагын ажилтнуудад нээлттэй.

Энэхүү онлайн дадлага хичээл нь Бичил зээлийн үндсэн ойлголтууд” хичээлийн хүрээнд эзэмшсэн онолын мэдлэгийг бэхжүүлж, суралцагчдад баланс тайлан (БТ), орлогын дэлгэрэнгүй тайлан (ОДТ) болон мөнгөн гүйлгээний тайлан (MГТ)-г бэлтгэхэд чиглэсэн практик мэдлэгийг олгох зорилготой. Мөн түүнчлэн, суралцагчдад үйлдвэрлэлийн салбар дахь бичил, жижиг бизнес (БЖБ)-үүдийн өвөрмөц онцлогийг илүү сайн ойлгоход нь туслах болно.

Энэхүү дадлага хичээлийн хүрээнд ашигласан бүх жишээ ажлууд нь үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг нийтлэг жижиг бизнест хамаатай бөгөөд даалгавруудыг олон орны бичил, жижиг бизнест зээл олгосон бодит кэйсүүд дээр тулгуурлан боловсруулсан болно.

Даалгаваруудад ямар нэгэн улсын мөнгөн тэмдэгт ашиглаагүй бөгөөд хийсвэр мөнгөний нэгжид тулгуурласан. 

Хичээл нь таван кэйс даалгавар болон бие дааж бөглөх мэдлэг шалгах тестеес бүрдэнэ.  

Тооцооллуудыг хийхэд тооны машин хэрэгтэй.