Төрөл: workshop

Арга хэмжээ зохион байгуулагдах огноо: Тогтмол

Price: free

Хичээлд өнөөдрөөс эхлэн 60 хоног нэвтрэх эрхтэй

Контент зөвхөн санхүүгийн байгууллагын ажилтнуудад нээлттэй.

Энэхүү онлайн дадлага хичээл нь “Бичил зээлийн тухай үндсэн ойлголт” онлайн сургалтанд хамрагдсанаар олж авсан мэдлэгийг улам гүнзгийрүүлэх зорилгоор боловсруулагдсан. Тус дадлага хичээлээр “Дансны авлага” болон “Дансны өглөг” зэрэг санхүүгийн байдлын тайлангийн бүрдлүүдийг авч үзэх бөгөөд хичээлийн гол зорилго нь суралцагчдад бичил болон жижиг бизнес (БЖБ) эрхлэгч үйлчлүүлэгчдийн дансны авлага, өглөгийн янз бүрийн төрлүүдийн талаарх ойлголт мэдлэгээ бататгахад туслах юм.

Суралцагчид хэд хэдэн даалгавруудыг бодитоор гүйцэтгэх замаар онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлж сурахад энэхүү хичээлийн зорилго оршино.

Даалгавруудыг янз бүрийн улс орнуудын БЖБ-ийн зээлийн туршлагаас түүвэрлэн авсан бодит бизнесийн кейсүүдэд үндэслэн боловсруулсан. Бүх даалгавруудад ямар нэгэн тодорхой мөнгөн тэмдэгттэй холбоогүй нэрлэсэн мөнгөний нэгж ашиглагдана.

Энэхүү хичээлд зургаан өөр кейс судалгаа багтсан. Хичээлийн төгсгөлд танд өөрийгөө шалгах тест санал болгоно. Тус дадлага хичээлийг ‘Бичил зээлийн тухай үндсэн ойлголт’ онлайн сургалтын нэмэлтээр боловсруулсан тул хичээлд хамрагдсанаар ямар нэгэн тусдаа сертификат/батламж олгогдохгүй.

Тооцоолол хийхэд танд тооны машин хэрэг болно.