Доорх техникийн нөхцөлүүдтэй танилцан төхөөрөмж тань холбогдох шаардлагыг хангаж буй эсэхийг баталгаажуулсанд баярлалаа.

Сургалт эхлэхээс өмнө та энэ холбоосоор дамжин вебинарын туршилтын хэсэгт нэвтэрч өөрийн төхөөрөмжийн үйл ажиллагаа болон интернэт холболтоо урьдчилан шалгах боломжтой. Ийнхүү шалгаснаар та 1) товлосон цагтаа вебинар сургалтад саадгүй нэвтрэх 2) микрофон, камер (хэрэв байгаа бол) зэрэг төхөөрөмжүүд тань тасралтгүй ажиллагаатай болохыг урьдчилан мэднэ.

Техникийн шаардлага

  1. Интернэтийн утастай эсвэл утасгүй холболттой байх
  2. Микрофон болон чанга яригч (эсвэл микрофонтой чихэвч)-тай байх;
  3. Вэб камер (хэрэв байгаа бол);
  4. Интернэт хөтөч: Chrome 30+, Firefox 27+, IE 11+, Edge 12+, Safari 7+;
  5. Компьютерын үйлдлийн систем: Windows (дор хаяж Windows XP), эсвэл Mac OS (дор хаяж 10.7) эсвэл Linux-төрлийн үйлдлийн системүүд. Техникийн шаардлагын дэлгэрэнгүй жагсаалттай энд дарж танилцана уу.

Интернэт холболтын хурд

Вебинар сургалтад холбогдох интернэт холболтын хурд дор хаяж 600 Кбит/сек байх шаардлагатай. Энэ хурдны шалгуур нь интернэтийн үйлчилгээ үзүүлэгчээс холбогдсон хурднаас ялгаатай болохыг анхаарна уу. Интернэтийн үйлчилгээ үзүүлэгчээс холбогдох хурд 100 Мбит/сек үед вебинарт холбогдох сувгийн хурд 100 Кбит/сек байх тохиолдол байдаг.

Иймд интернэтэд холбогдох хурдаа энгийн аргаар шалгахыг хүсвэл Youtube цахим хуудаснаас 480 пикселийн нягтшилтай видео үзэж болно. Видео ямар нэг гацалтгүй тоглогдож байх шаардлагатай. Таны  интернэт холболтын хурд хангалтгүй ч та вебинар сургалтад холбогдох боломжтой, гэхдээ сургалтын явцад холболт тань гацах эсвэл хүлээгдэж болохыг анхаарна уу.

Техникийн нөхцөлтэй холбоотой нэмэлт асуултуудыг та өөрийн байгууллагын мэдээлэл технологийн багтай холбогдох эсвэл This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар бидэнтэй холбогдон тодруулах боломжтой.