slide-
Шилдэг санхүүгийн байгууллага болон хэрэглэгчдэд батламж гардуулах ёслолын арга хэмжээ
slide-
Дадлага хичээл: Худалдаа, үйлчилгээний бизнесийн СБТ болон ОДТ бэлтгэх
slide-
PKE арга хэмжээ: Санхүүгийн байгууллагуудад тулгамдаж буй уур амьсгалын эрсдэл
Бидний санал болгож буй сургалт, мэдээллийн үйлчилгээ

Монгол дахь RSBP сургалтууд
БЖДБ-ийн санхүүжилт болон бусад холбогдох
сэдвээрх сургалтууд

Монгол дахь RSBP Номын Сан
БЖДБ-т санхүүгийн үйлчилгээг хүргэх тэргүүн туршлага
бүхий нийтлэл, ярилцлага болон судалгааны ажлууд

Мэргэжилтнүүдэд зориулсан сертификат
Сертификатын хөтөлбөр нь мэргэжилтнүүдэд мэдлэг, чадварыг нь баталсан баримт бичиг олгох зорилготой.
Бид санал болгож байна
ЦАХИМ СУРГАЛТ
 
Бие даан ганцаарчлан суралцах цахим курс хичээлүүд
Танхимын сургалт
 
Зорилтот сургалт, лекц , семинарууд
ХОСОЛСОН СУРГАЛТ
 
Практик хэрэглээтэй хослуулсан танхимын болон цахим сургалтууд
СЕРТИФИКАТЫН ХӨТӨЛБӨР
 
БЖДБ-ийн санхүүжилт сэдвийн хүрээн дэх мэдлэг, ур чадварын цахим баталгаажуулалт
slide-
Худалдааг Дэмжих Хөтөлбөр
slide-
ЕСБХБ-ны Ногоон санхүүжилтийн академи
slide-
Жижиг дунд бизнесийн зөвлөх үйлчилгээ
slide-
Төв Азийн “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүд” хөтөлбөр
slide-
Уур амьсгалын үйл ажиллагааны хурдасгуур хөтөлбөрт жендэрийн тэгш байдал
slide-
Санхүүгийн зуучлагч байгууллагууд, хувийн хөрөнгийн сангуудад зориулсан байгаль орчин, нийгмийн аппликэйшн
slide-
ЕСБХБ-ны Байгаль Орчин болон Нийгмийн Бодлого
slide-
Албан ажлаар оролцох замын хөдөлгөөний эрсдлийн зөвлөмж
slide-
ЕСБХБ-ны Бизнесийн Хөтөч-жижиг, дунд бизнесүүдэд зориулсан цахим индэр
Сонгогдсон семинар болон сургалтууд
online

Энэхүү курс хичээл нь бичил бизнесийн санхүүгийн шинжилгээний гол бүрдэл хэсгүүдийг хамран орох бөгөөд нийт 9 хичээлээс бүрдэнэ: үүнд зээлийн мөчлөг,  мэдээлэл цуглуулах процесс, бизнесийн санхүүгийн тайлангийн шинжилгээ, бизнесийн үйл ажиллагааны шинжилгээ, мэдээллийг давхар баталгаажуулах аргачлал, санхүүгийн харьцаанууд болон харьцуулсан хөрөнгийн шинжилгээ зэрэг хичээлүүд багтана.


Тогтмол
online

Энэхүү курс хичээл нь төрөл бүрийн сегментийн харилцагчдтай ажиллах сонирхолтой, түүний дотор бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчдтэй харилцах харилцааны онцлогоос суралцах хүсэлтэй ажилтнуудад зориулагдсан болно. Суралцагч нь энэ хичээлээр санхүүгийн байгууллагад тохирсон харилцагчийг хэрхэн тодорхойлж татах, урт хугацааны өгөөжтэй харилцааг бий болгох, томоохон харилцагч татах аргачлалаас иргэд, бичил, жижиг бизнес эрхлэгчдийг татах, тэдэнд үйлчлэх аргачлал нь хэрхэн ялгардаг талаар судалж  танилцана.


Тогтмол
online

Энэхүү курс хичээлээр санхүүгийн байгууллагын зүгээс бизнесийн зээлдэгчидтэй харилцахад ашигладаг аргачлалуудаас танилцуулна. Үүнд, зээлд хяналт тавих замаар зээлдэгчийн үйл ажиллагаанд үүссэн хүндрэл, бэрхшээлийг цаг алдалгүй тодорхойлох, хугацаа хэтрэлтээс урьдчилан сэргийлэх; асуудалтай зээлтэй ажиллах; эдийн засгийн доройтол, хямралын үед зээлдэгчидтэй ажиллах арга барилын онцлогууд зэрэг сэдвүүдийг хамарсан.


Тогтмол
online

Энэхүү хичээлээр компанийн засаглалын үндсэн зарчмууд, засаглалыг хэрэгжүүлснээр бий болох үр нөлөө; эрсдэлийн удирдлага; эрсдэлийг хэн, яагаад удирддаг, эрсдэлийн удирдлагын үр өгөөж зэрэг сэдвүүдийг хамарсан. Үүний зэрэгцээ, санхүүгийн байгууллагын эрсдэлийн удирдлагын онцлог талуудыг мөн авч үзсэн. Курс хичээл нь компанийн засаглал болон эрсдэлийн удирдлагын тогтолцооны талаар ерөнхий, суурь ойлголттой болох хүсэлтэй суралцагсдад зориулагдсан.


Тогтмол
online

Энэхүү курс хичээлээр, бид аливаа харилцааг амжилттай бөгөөд үр дүнтэй хөгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий харилцааны үндсэн ойлголтуудын талаарх мэдлэгийг чинь тэлэх болно.

Иймд энэ курс хичээлийн төгсгөлд, та бусадтай хэрхэн ойлголцох, буруу ойлгогдохоос сэргийлэх болон төрөл бүрийн аргууд ашиглан мэдээллийг үр дүнтэй, амжилттайгаар олж авах, түгээх талаар цэгцтэй ойлголттой болсон байна.


Тогтмол
online

Харилцааны өндөр ур чадвар нь бизнесийн бүхий л салбарт амжилт гарган ажиллах үндэс суурь болдог. Энэ нь санхүүгийн үйлчилгээний салбарт ч мөн адил.

Санхүүгийн байгууллагууд нь үйлчилгээний байгууллага тул харилцагчид бол эдгээр байгууллагын ашиг орлогын эх үндэс юм. Иймд, байгууллагын ажилчид нь төрөл бүрийн сегментийн харилцагчидтай харилцах, хамтран ажиллаж буй харилцагч бүрд эерэг сэтгэгдэл төрүүлэх, боломжит бүхий л харилцагчийг үр дүнтэйгээр сонгон тодорхойлж, татан, халамжлан үйлчлэх, тэдэнд урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах боломжуудыг санал болгох чадвартай байх ёстой.


Тогтмол
online

Энэхүү курс хичээлээр бичил, жижиг, дунд бизнес (БЖДБ)-ийн зээлийн шийдвэр гаргалт болон шийдвэр гаргалтын онцлогуудаас танилцуулна. Хичээл нь зээлийн санал материалыг хянах анхан шатны үнэлгээний үе шатаас зээл батлах, зээлийн нөхцөл тодорхойлох хүртэл шийдвэр гаргалтын процессын бүхий л үе шатыг хамарна. Хичээлийг санхүүгийн байгууллагын зээлийн шийдвэр гаргах чиг үүрэг бүхий мэргэжилтнүүдэд зориулан бэлтгэсэн. Зээл шийдвэрлэх үйл явцад оролцдог бусад ажилтнууд ч мөн хандалт хийн суралцах боломжтой.


Тогтмол
online

Энэхүү курс хичээлийн зорилго нь суралцагсдад хөдөө аж ахуй (ХАА)-н үйлдвэрлэлийн үндсэн төрлүүд, агробизнесийн бусад салбарын бизнесүүдээс ялгагдах онцлог шинжүүд, зээлийн шинжилгээнд анхаарвал зохих өвөрмөц шинжүүдийн талаар цэгцтэй мэдлэг олгох юм.


Тогтмол
online

Санхүүгийн математик нь зөвхөн олон тооны томьёоны тухай ойлголт хараахан биш юм. Энэ нь санхүүгийн хэлцлийн явцад ашиглагдах практик тооцооллын тухай ойлголт юм. Санхүүгийн математик хичээл нь "Мөнгөний үнэ цэнэ гэж юу вэ?", "Зээлдэгчид эргэн төлөлтийн аль хэлбэрийг санал болгох вэ?" "Бодит үйлчилж буй хүүг хэрхэн тооцоолох вэ?", "Харилцагчийн хувьд хамгийн сайн хадгаламжийн нөхцөлүүд юу вэ?", "Зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг хэрхэн бодох вэ?" зэрэг асуултад хариулахад тань тусална.

Энэхүү хичээл нь санхүүгийн байгууллагын шинэ, туршлагажиж буй ажилтнууд, тэр дундаа хадгаламж, зээлийн бүтээгдэхүүн хариуцан ажилладаг мэргэжилтнүүдэд зориулагдсан.


Тогтмол
online

Энэхүү цахим хичээл нь ЖДБ-ийн шинжилгээний нэг хэсэг болох холбоотой компаниудын санхүүгийн тайлангуудыг нэгтгэн шинжлэх, дүгнэхтэй холбоотой мэдлэг, аргачлалуудаас танилцуулна. Хичээлийг үзэж судалснаар та, холбоотой бизнесийн нэгтгэсэн СБТ, ОДТ болон МГТ бэлтгэх, шинжлэхэд шаардлагатай мэдлэгээ тэлнэ. Санхүүгийн тайлан, мэдээ нэгтгэхэд НӨАТ, түүний нөлөөг харгалзан үзэх замар нэгтгэсэн шинжилгээг хэрхэн зөв, үр дүнтэй хийх аргуудтай танилцана. Санхүүгийн тайлангуудын уялдаа холбоонд тулгуурласан тулган нягтлах томьёонууд, шууд бус мөнгөн гүйлгээ зэрэг аргуудын тусламжтай санхүүгийн үзүүлэлтүүдийн үнэн зөв, мэдээллүүд нь нийцтэй эсэхийг нягтлахад суралцана.


Тогтмол
online

Энэхүү цахим хичээлийн зорилго бол борлуулалтын мэдлэг, ур чадваруудаас суралцан, шилдэг мэргэжилтэн болоход тань туслах явдал юм. Курс хичээлээр худалдагч, худалдан авагчийн ашиг сонирхол, борлуулалтын суваг, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтын онцлог, БЖДБ-ийн сегментэд ашиглагддаг борлуулалтын ялгаатай арга барилууд, борлуулалтын уулзалтын үндсэн үе шатууд болон арга техникүүдээс танилцуулна.


Тогтмол
online

Энэхүү цахим курс хичээлээр бид ЕСБХБ-ны Байгаль орчин, нийгэм (БОН)-ийн бодлого болон бичил, жижиг, дунд бизнес (БЖДБ)-ийн зээлийн БОН-ийн эрсдэлийн удирдлагын журмуудын талаар танилцуулж байна. ЕСБХБ-ны зүгээс санхүүгийн байгууллагуудад зориулан зээл, төслүүдтэй холбоотой байгаль орчин, нийгмийн асуудал, нөлөөллийг удирдах үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор өөрийн БОН-ийн эрсдэлийн удирдлагын журмыг боловсруулан гаргасан.

Курс хичээл нь 4 дэд хичээлээс бүрдэх бөгөөд эдгээрт (1) Байгаль орчин, нийгмийн эрсдэл: Үндсэн мэдээлэл (2) ЕСБХБ-наас санхүүгийн байгууллагуудад тавигддаг Гүйцэтгэлийн шалгуурууд: Товч тойм; (3) Бичил зээлийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээний журам; (4) ЖДБ-ийн зээлийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээний журам хичээлүүд тус тус багтаж байна.


Тогтмол
online

Энэхүү цахим хичээлийг өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг таньж, ойлгох, улмаар удирдахад туслах үндсэн арга техникүүдийг судлахыг зорьж буй мэргэжилтнүүдэд зориулан бэлтгэсэн. Хичээл нь танд хамт ажиллагсад, найз нөхөд, мөн түүнчлэн бичил, жижиг, дунд бизнес (БЖДБ) эрхлэгчидтэй үр дүнтэй хамтын ажиллагаа бий болгох, өргөжүүлэх үндэс болсон сэтгэл хөдлөлийн чадамжаа нэмэгдүүлэхэд тань туслах практик зөвлөгөөнүүдийг хүргэх болно.

Курс хичээл нь үндсэн 4 сэдвийн хүрээнд боловсруулсан 8 дэд хичээлээс бүрдэнэ.


Тогтмол
online

Дэлхий дахинд компаниуд цахим шилжилтэд илүү их хөрөнгө зарцуулах болсон нь судалгаануудаас харагдаж байна. Үүнээс улбаалан өгөгдлийн шинжилгээний гүйцэтгэх үүрэг, ажилтнуудад тавигдах ур чадварын шаардлагууд ч өөрчлөгдсөөр. Энэ хичээл нь өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтын процессын дагуу өгөгдөл шинжлэх суурь ур чадваруудыг олгох зорилготой юм.


Тогтмол
online

The objective of the food security course is to provide students with an understanding of current food security and agricultural issues and how mobilizing private sector financing and value chain financing mechanisms can help mitigate current challenges.
Upon completion of the course, you will be better able to understand food security issues and linkages to agriculture and how agricultural value chain finance can be used to finance agriculture.


Тогтмол
online

Энэхүү хичээл нь санхүүгийн байгууллагуудын ажилтнуудад жендэр, жендэрийн мэдрэмжтэй байдал, санхүүгийн байгууллага нь хэрхэн жендэрийн мэдрэмжтэй байж болох талаар ерөнхий ойлголтыг өгөх ба бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн сегментийн тодорхой хэрэгцээ шаардлагыг ойлгож, тэдгээрт нийцсэн жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн болон санхүүгийн бус бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх/хүргэх замаар зээлийн багцаа нэмэгдүүлэхэд дэмжлэг болох мэдлэг, мэдээллийг олгохоор боловсруулагдсан болно.

Энэхүү хичээл нь 3 модуль, 9 дэд хичээлээс бүрдэнэ.


Тогтмол
RSBP Номын Сан
БЖДБ-ийн санхүүжилтийн сэдвээрх тэргүүн туршлага бүхий
нийтлэл, ярилцлага болон судалгааны ажлууд