БЖДБ САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН ХҮРГЭХ ВЭ: САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛОН НОУ-ХАУ

 

RSBP зорилго

Монгол улс дахь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн гол зорилго нь Бичил, Жижиг, Дунд Бизнес (БЖДБ)-ийг санхүүжүүлэх шалгарсан арга туршлага, ноу-хауг Монголд доор дурдсан арга хэлбэрээр нэвтрүүлэхэд оршино. Үүнд:

  • БЖДБ-ийн санхүүжилтийн хүрээнд батлагдсан туршлага, мэдлэгийг системчлэн цахим байдлаар түгээх
  • Монгол улс дахь БЖДБ санхүүжүүлэгч байгууллагуудад зориулсан Мэдлэг Хуваалцах Цахим Индэр байгуулах
  • Монголын санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад зориулсан танхимын сургалтаар тогтмол хангах
Төсөл хэрэгжүүлэгчид

Монгол дахь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр нь Ай Пи Си (IPC - Internationale Projekt Consult GmbH)-н хэрэгжүүлж буй төсөл бөгөөд уг төслийг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-наас санаачилж, банкны Хувьцаа эзэмшигчдийн тусгай сангаас санхүүжүүлсэн болно.

 

Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Европын холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк болон таван тивийн 67 улс орны төлөөлөгчид бүхий хувьцаа эзэмшигчидтэй олон улсын байгууллага юм. Тус байгууллага нь анх 1991 онд Төв болон Зүүн Европын зах зээлийн эдийн засагтай улс орнуудын төр болон хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг дэмжих зорилгоор байгуулагдсан. Өнгөрсөн жилүүдэд ЕСБХБ нь Монгол болон бусад бүс нутагт үйл ажиллагаагаа тэлэн өргөжүүлж урт хугацааны бодлогын түвшинд хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт, бизнесийн үйлчилгээ үзүүлэх замаар бүс нутгийн бизнесийг дэмжихэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Европын Холбоо нь дэлхийн 2-р дайны дараа байгуулагдсан, Европын 28 улсын эдийн засаг болон улс төрийн холбоо юм. Холбоо байгуулагдах эхний алхамууд нь эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих явдалд чиглэсэн ба бие биетэйгээ худалдаа хийдэг улс орнууд эдийн засгийн хувьд харилцан хамааралтай болж, улмаар маргалдаанаас зайлсхийх болно гэж үзсэн юм. Үр дүнд нь 1958 онд Европын Эдийн засгийн Нийгэмлэг (ЕЭЗН) байгуулагдсан ба анх зургаан улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн байна. Тэр цагаас хойш асар том нэгдмэл зах зээл бий болсон бөгөөд холбоо нь бүрэн хүчин чадлаараа хөгжсөөр байна.

Хөтөлбөрийн Хэрэгжилт

Герман улсын зөвлөх үйлчилгээний компани IPC - Internationale Projekt Consult GmbH нь Монгол дахь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. IPC нь хөгжлийн санхүүжилтийн салбарт 35 жилийн туршлага хуримтлуулсан, БЖДБ санхүүжилтийн чиглэлээр мэргэшсэн байгууллага юм. IPC нь БЖДБ болон газар тариалан эрхлэгч нарт санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа болон үйлчилгээгээ байгаль орчинд ээлтэй байдлаар явуулахад дэмжлэг үзүүлдэг. Мөн тус компани нь санхүүгийн болон боловсролын чиглэлийн байгууллагуудад сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгч ажилладаг.