Төрөл: workshop

Арга хэмжээ зохион байгуулагдах огноо: Тогтмол

Price: free

Хичээлд өнөөдрөөс эхлэн 60 хоног нэвтрэх эрхтэй

Контент зөвхөн санхүүгийн байгууллагын ажилтнуудад нээлттэй.

Энэхүү дадлага хичээл нь "Бичил зээлийн үндэс" цахим хичээлээр үзэж судалсан санхүүгийн байдлын тайлан (СБТ) болон орлогын дэлгэрэнгүй тайлан (ОДТ) бэлтгэх тухай онолын мэдлэгийг бататгахад зориулагдсан. Суралцагсдад шинээр олж авсан онолын мэдлэгээ сорьж, бататгахад нь туслах зорилгоор олон янзын кейс ажлуудыг багтаав.

Энэ хичээл нь бичил, жижиг бизнес (БЖБ)-ийг санхүүжүүлэгч санхүүгийн байгууллагын ажилтнуудад зориулагдсан болно.

Хичээлд багтаасан кейс ажлуудыг янз бүрийн улс орнуудад хийгдсэн БЖБ-ийн зээлийн судалгааны үеэр тулгардаг бодит нөхцөл байдалд суурилан бэлтгэсэн. Дэд хичээл бүрийн даалгаврыг худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлж буй жижиг бизнесийн зээлдэгчдийн нийтлэг жишээнд тулгуурлан бэлтгэсэн болно.

Зээлийн мэргэжилтнүүд өдөр тутамд санхүүгийн байгууллага болон харилцагчдын аль алинд нь хамгийн сайн шийдлийг олох зорилгоор харилцагчийн тухай бүхий л мэдээлэлд цогц дүн шинжилгээ хийдэг. Иймд бодит кейсээс тусгасан жишээ, нөхцөл байдлуудыг судлан, дасгал ажилласнаар тухайлсан зээл хүсэгч, бизнесийн зохион байгуулалтын онцлог болон санхүүгийн бодит нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, зээлийн судалгааны дүгнэлт гаргах чадварт суралцах болно.

Бүх дасгал ажилд дурдагдаж буй мөнгөний нэгж нь аль нэг улсын мөнгөн тэмдэгтийг илэрхийлээгүй.

Хичээлийн эцэст суралцагсдад өөрийгөө сорих тест өгөх эрх нээгдэнэ. Практик хичээлийн төгсгөлд цахим батламж хуудас олгогдохгүй.

Нийт хичээлийг үзэж судлахад зарцуулах дундаж хугацаа 1.5 - 2 цаг ба дасгал ажлуудыг хийж гүйцэтгэхэд танд тооны машин хэрэгтэй болно.