ЕСБХБ нь “байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг” өөрийн хөрөнгө оруулалтын болон техникийн хамтын ажиллагааны нэгж бүрт хөхүүлэн дэмжихийг тууштайгаар эрмэлздэг. ЕСБХБ нь байгаль орчин, нийгмийн тогтвортой хөгжил бол Банкны шилжилтийн эдийн засгийг дэмжих бодлогод нийцэхүйц үр дүнд хүрэх нэгэн чухал суурь үзүүлэлт хэмээн үзэж байгаа ба байгаль орчин, нийгмийн тогтвортой байдлыг дэмжсэн төслүүд Банкны үйл ажиллагаанд эн тэргүүний ач холбогдолтойд тооцогдоно.

ЕСБХБ-ны Байгаль орчин, нийгмийн бодлогод төслүүдийнхээ байгаль орчин, нийгмийн нөлөөллийг хэрхэн шийдвэрлэх тухай дараах байдлаар тусгажээ:

  • Төслүүдийг боловсруулах, хэрэгжүүлэхэд ЕСБХБ болон харилцагчдын хүлээх холбогдох үүрэг, хариуцлагыг тодорхойлох;
  • Байгаль орчны болон нийгмийн өндөр үр ашигтай төслүүдийг дэмжих стратегийн зорилтыг тодорхойлох;
  • Байгаль орчин, нийгмийн тогтвортой байдлыг хангах үзүүлэлтүүдийг өөрийн бүхий л үйл ажиллагаандаа гол шаардлага болгох.

ЕСБХБ-ны Мэдээллийн хүртээмжтэй байдлын бодлого болон Төслийн хариуцлагын бодлогын зэргэцээ Байгаль орчин, нийгмийн бодлого нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжил болон компанийн сайн засаглалын зарчмуудыг хангах Банкны үүргийг тодорхойлсон байна.

Энэхүү Байгаль орчин, нийгмийн бодлогыг ЕСБХБ-ны Байгаль Орчин, Тогтвортой Байдлын Газар хэрэгжүүлдэг.