Тогтвортой санхүүгийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлага нь санхүүгийн байгууллагуудад зориулсан байгаль орчин, нийгмийн эрсдлийн удирдлагын үр дүнтэй тогтолцоог бий болгохыг шаардаж байна. Санхүүгийн байгууллагуудыг энэхүү чиглэлээр дэмжих зорилгоор ЕСБХБ нь байгаль орчин, нийгмийн (E&S) тусгай аппликэйшнийг хөгжүүлсэн. Уг аппликэйшныг харилцагчийн зээл, хөрөнгө оруулалтын байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үзүүлэлт, үнэлгээ, мониторингийн үйл явцыг цахимжуулах зорилгоор бүтээсэн. Энгийнээр хэлбэл ЕСБХБ нь өөрийн гаргасан Гүйцэтгэлийн Шаардлагад заасан 9 шалгуурын дагуу байгаль орчин, нийгмийн үнэлгээний үйл явцын үндсэн шаардлагуудыг биелүүлэхэд тустай алхмуудыг харилцагчиддаа зааварчлан, чиглүүлэх зорилгоор хэрэглэхэд хялбар нэг цонхны үйлчилгээг бий болгосон нь энэхүү аппликэйшн юм.

Аппликэйшний онцлог:

  • • Аппликэйшн нь дараах алхмуудаас бүрдэнэ:
    • Шаардлагад нийцээгүй жагсаалтын шалгалт
    • А ангиллын жагсаалтын шалгалт
    • ЕСБХБ-ны тодорхойлолтын жагсаалтын шалгалт
    • NACE кодод тулгуурлан бага/дунд/их гэсэн эрсдлийн ялгаатай түвшний ангилал
    • БЖҮ, аж ахуйн нэгж, төслийн санхүүжилтийн зээлд зориулсан байгаль орчин, нийгмийн магадлан шинжилгээний асуулга
    • Газар дээрхи лавлагаа
    • PDF хэлбэрээр магадлан шинжилгээний тайланг боловсруулах
    • Сайжруулах арга хэмжээг санал болгох болон байгаль орчин, нийгмийн үйл ажиллагааны төлөвлөгөөг Excel хэлбэрээр татаж авах
    • НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын дагуу зээлийн зураглалыг гаргах
  • ЕСБХБ-ны үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй
  • Мэдээллийн технологийн нээлттэй дэд бүтцэд суурилагдсан (санхүүгийн байгууллагын хэрэгцээнд тохируулан өөрчилж болно)
  • Apple болон Аndroid үйлдлийн систем дээр татаж авч болно

Энэхүү аппликэйшн нь санхүүгийн болон бизнесийн ашиг сонирхол, нэр хүнд, хууль эрх зүйн байр суурийг хамгаалахад үйлчилдэг санхүүгийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй туршлагыг хэрэгжүүлэх боломжийг олгоно. Тус аппликэйшнийг ашигласнаар үйлчлүүлэгчид манай байгаль орчны болон нийгмийн шаардлагыг дагаж мөрдөхөөс гадна өөрийн зээлийн багцад олон улсын шилдэг туршлагад суурилсан байгаль орчны болон нийгмийн магадлан шинжилгээний үйл явцыг хэрхэн гүйцэтгэх тухай мэдлэгийг олж авах боломжтой болно.

Та уг аппликэйшнийг ЕСБХБ-ны вебсайтнаас татаж авах боломжтой.