ЕСБХБ-ны Худалдааг Дэмжих Хөтөлбөр нь 1999 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд олон тооны шагналыг хүртсэн юм. Тус хөтөлбөр нь экспорт болон импортын гадаад худалдааг дэмжих зорилготой төдийгүй худалдааны баталгаа болон бэлэн мөнгөний урьдчилгаа зэрэг гадаад худалдааг дэмжих олон төрлийн бүтээгдэхүүн санал болгодог.

ХДХ нь дотоодын банкуудын худалдааны санхүүжилт олгох чадварыг бэхжүүлж, эдгээр банкуудаар дамжуулан бүс нутаг даяарх бизнес эрхлэгчдэд импорт болон экспортын худалдаанд оролцох боломжийг сайжруулахад шаардлагатай дэмжлэгийг үзүүлдэг. Уг хөтөлбөр нь ЕСБХБ-ны үйл ажиллагаа явуулдаг бүс нутагт болон дэлхий даяар байршсан дотоодын банкуудын томоохон сүлжээтэй хамтран ажилладаг. Хэрэв та импортлогч эсвэл экспортлогч бөгөөд уг хөтөлбөр нь таны олон улсын худалдааны бизнесийг хэрхэн дэмжих талаарх мэдээллийг сонирхож байвал энэхүү хөтөлбөртэй холбогдоорой.

ХДХ нь ЕСБХБ-ны түнш, үйлчлүүлэгч болон бүс нутгуудад коронавирусын цар тахлын нөлөөнд хариу арга хэмжээ авч, сэргэхэд нь туслах зорилготой ЕСБХБ-ны ажлуудад томоохон үүрэг гүйэтгэсэн. Мөн түүнчлэн, олон тооны импортлогч болон экспортлогчид нийлүүлэлтийн улам төвөгтэй урсгалтай тулгарч байгаа учраас худалдааны сувгийг нээлттэй байлгахад чухал ач холбогдолтой худалдааны санхүүжилтийн эрэлт хэрэгцээ хурдацтай нэмэгдэж байна.