1. Нийтлэг үндэслэл

Хувийн мэдээллийн бодлого (цаашид “Бодлого” гэх) нь Монгол дахь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр (цаашид “Хөтөлбөр” эсвэл “Бид” гэх)-ийн цахим үйлчилгээг ашиглах хүмүүсийн хувь хүний мэдээллийг ашиглах журмыг зохицуулна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Ай Пи Си (IPC - Internationale Projekt Consult GmbH) нь мэдээлэл хариуцагч болно.

Энэхүү бодлого нь Монгол улсын хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуульд нийцүүлэн бичигдэв.

Хувийн мэдээлэл гэдэгт таны хувь хүн гэдгийг тодорхойлохуйц бүхий л мэдээллийг ойлгоно. Хөтөлбөрийн хүрээнд үйлчилгээ үзүүлэхэд энэ төрлийн мэдээлэл нь шаардлагатай юм.

Хувийн мэдээлэл боловсруулах гэдэг нь хувийн мэдээллийг ашиглах тухай бөгөөд үүнд хувийн мэдээлэл цуглуулах, системчлэх, хуримтлуулах, хадгалах, тодруулах (мэдээлэл шинэчлэх, өөрчлөх), ашиглах, тараах (шилжүүлэх), блоклох, устгах зэрэг хамаарна.

Танд үйлчилгээгээ хүргэж, хөтөлбөрийн зорилгыг биелүүлэх зорилгоор таны хувийн мэдээллийг ашиглаж байгаа болно.

Таны зөвшөөрөлтэйгөөр, аливаа төхөөрөмжөөр дамжуулан манай цахим хуудсыг (цаашид цахим хуудас гэх) ашиглахад мөн өөр бусад аливаа хэлбэрээр бидэнтэй холбогдоход таны өгч буй хувийн мэдээллийг бид таны зөвшөөрөлтэйгөөр энэ бодлогын дагуу цуглуулж, ашиглаж, хадгалах болно

Манай цахим хуудсыг ашиглан, бидэнд өөрийн хувийн мэдээллээ өгснөөр, та энэхүү бодлогод заасан зорилго, нөхцөлийн дагуу таны хувийн мэдээллийг ашиглах зөвшөөрлийг өгсөн гэж ойлгоно.

2. Цуглуулсан мэдээлэл

Бид дараах мэдээллийг цуглуулна:it

  • Бүртгэлийн үед хэрэглэгч хувийн мэдээллээ оруулах ёстой.

Хэрэглэгчийн овог нэр, бүртгүүлэх нэр, нууц үг, цахим шуудангийн хаяг. Мэдлэг хуваалцах цахим индэрт (KSEP) нэвтрэхийн тулд энэ мэдээллийг оруулах шаардлагатай;

  • Бүртгэлийн үед хэрэглэгчийн оруулах мэдээлэл.

Доор дурдсан мэдээллээс гадна өөр ямар ч төрлийн мэдээллийг цахим индэрт нэвтэрч ашиглахад шаардахгүй. Гэвч хэрэглэгч өөрийн хүсэлтээр нэмэлт мэдээллүүдийг өгөх боломжтой.

  • цахим индрийг ашиглах явцад системд хуримтлагдах статистик мэдээ: тусгайлан, цахим хуудсын сургалтад нэвтрэн ашигласан цаг; хэрэглэгчийн цахим сургалтыг дүүргэсэн тухай мэдээлэл, болон сургалтын үр дүнгийн талаар.
  • сургалтын материал ашигласны үр дүн, үүнд тестийн үр дүн болон сургалтын удирдлагын систем дэх хэрэглэгчийн протоколыг хамруулан ойлгоно.
  • Мэдлэг хуваалцах цахим индэр (KSEP) ашиглах үед хэрэглэгчийн оруулсан мэдээлэл: жишээ нь, форумд эсвэл мэдээлэл хуваалцах цахим индрийн (KSEP) "Номын сан" хэсэгт мэдээлэл оруулах;
  • бидэн лүү илгээсэн зурваст агуулагдсан хувийн мэдээлэл болон бусад мэдээллүүд;
  • техникийн мэдээлэл нь хэрэглэгч манай цахим хуудсыг ашиглах үед таны төхөөрөмжөөс автоматаар дамжуулагддаг бөгөөд үүнд төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүд, IP хаяг, cookie-д хадгалагдсан мэдээлэл, цахим хөтчийн мэдээлэл, цахим хуудсанд нэвтэрсэн огноо, манай цахим хуудсанд хандсан хуудсуудын хаяг, болон бусад ижил төрлийн мэдээллүүд багтана;
  • манай цахим хуудсанд өгөхийг хүссэн таны бусад мэдээлэл.

Эдгээр мэдээллүүдэд мэргэжлийн үүргээ биелүүлэх зорилгоор төслийн оролцогчид болон ивээн тэтгэгч нар хандах боломжтой байна.

3. Мэдээллийг боловсруулах зорилго

Бид таны хувийн мэдээллийг зөвхөн дараах зорилгоор боловсруулах болно :

  • цахим индрийн хэсгүүдэд хандах эрх зорилгоор манай цахим хуудсан дах таны бүртгэл;
  • манай үйлчилгээнд хандах эрх өгөх;
  • сургалт зохион байгуулах, үнэлэх, сертификат гаргах үйл явцад;
  • гаргасан сертификатын хүчин төгөлдөр байдлыг шалгахад;
  • бидэнд хандсан тохиолдолд тантай холбогдоход;
  • мэдээлэл материалуудыг тань руу илгээх;
  • Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд эрх үүргээ биелүүлэхэд;
  • бусад зорилгоор – таны зөвшөөрөлтэйгөөр.

Бид дараах зорилгоор хэрэглэгчээс авсан техникийн мэдээллийг боловсруулдаг:

  • манай цахим хуудасны хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах;
  • манай цахим хуудасны чанарыг сайжруулах.

Бид таны хувийн мэдээллийг танаас тусгайлсан зөвшөөрөл авснаас бусад тохиолдолд олон нийтийн хандах эрхтэй аливаа эх сурвалжид дэлгэхгүй.

4. Хувийн мэдээллийг хадгалах хугацаа

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаанд мэдээллийг хадгална.

5. Таны эрх

Хувийн мэдээлэлтэй холбоотойгоор таны эрх, чөлөөг хамгаалах нь Хөтөлбөрийн үйл ажиллагааны чухал нөхцөл юм.

Таны хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор таны хүсэлтэд суурилан бид:

  • бид таны хувийн мэдээллийг боловсруулах эсэх талаар болон мэдээлэлтэй танилцаж болох эсэх талаар баталгаажуулалт өгөх;
  • бидний боловсруулж буй таны хувийн мэдээллийн эх сурвалж болон бүрдлийн талаар танд мэдэгдэх;
  • бидний боловсруулж буй таны хувийн мэдээллийн талаарх хууль эрх зүйн үндэслэл, зорилго, хугацаа болон аргачлалын талаар танд мэдэгдэх;
  • таны хувийн мэдээлэл бүрэн бус, буруу эсвэл хамааралгүй талаар бидэнд мэдэгдэж зөв мэдээллийг өгсөн тохиолдолд бид таны хувийн мэдээлэлд тохирох өөрчлөлтийг хийж холбогдох авсан арга хэмжээг танд мэдээлнэ;
  • таны хүсэлтээр таны хувийн мэдээллийг хилийн чандад шилжүүлсэн талаарх мэдээллийг танд мэдээлэх бөгөөд зөвхөн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг сахин хангадаг улс орнууд руу шилжүүлнэ;
  • мэдээ мэдээлэл түгээх цахим шуудах илгээх жагсаалтаас хасах;
  • Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд хувийн мэдээллийг боловсруулахтай холбоотой аливаа хууль зүйн үндэслэлд зааснаас бусад тохиолдол та мэдээллээ ашиглуулахаас татгалзсан мэдэгдэл өгснөөс 30 хоногийн дотор бид таны хувийн мэдээллийг боловсруулахаа зогсооно;
  • таны хувийн мэдээллийг хууль бусаар боловсруулан ашигласан нь батлагдсан тохиолдолд бид таны мэдээллийг боловсруулахаа зогсоох бөгөөд холбогдох авсан арга хэмжээг танд мэдэгдэнэ;
  • таны хувийн мэдээллийг хууль бусаар олж авсан гэж батлагдвал эсвэл дээр дурдсан зорилготой нийцэхгүй байгаа тохиолдолд мэдээллийг арилгах / устгах бөгөөд холбогдох авсан арга хэмжээг танд мэдэгдэнэ;
  • бидний ашигласан таны хувийн мэдээлэлтэй холбоотой асуулт асуух.

6. Бидэнтэй холбогдох

Танд таны хувийн мэдээллийг боловсруулж буйтай холбоотой тодруулах зүйл байвал This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. цахим шуудангийн хаяг руу “Хувийн мэдээллийн асуулт” гэсэн сэдэвтэйгээр захидал явуулж бидэнтэй холбогдоно уу.

7. Хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ

Хувийн мэдээллийг хадгалах нь Монгол улсын хууль журмын дагуу зохицуулагдсан.

Мэдээлэл боловсруулах явцад таны хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор, таны мэдээлэлд зөвшөөрөлгүйгээр болон санаандгүйгээр халдахаас, устгагдах, өөрчлөгдөх, блоклогдох, хуулбарлагдах, гуравдагч этгээдэд дамжуулагдахаас мөн таны хувийн мэдээлэлтэй хамааралтай бусад хууль бус үйл ажиллагаанаас хамгаалах зорилгоор бид шаардлагатай , хууль ёсны, байгууллагын болон техникийн арга хэмжээнүүдийг авч ажиллана.

Таны хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор бид таны мэдээллийн аюулгүй байдлыг зөрчиж болзошгүй үйлдлүүдэд үнэлгээ хийх бөгөөд хувийн мэдээллийн системүүдэд таны хувийн мэдээллийг боловсруулахад учрах аливаа аюул заналыг илрүүлнэ.

Тус хөтөлбөр нь хувийн мэдээллийг боловсруулах тусгайлсан журамтай. Хувийн мэдээлэлд хандаж буй холбогдох ажилтнууд нь хувийн мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй.

8. Хувийн мэдээллийг хил даван шилжүүлэх

Танд үйлчилгээ үзүүлэх болон Хөтөлбөрийн зорилгыг биелүүлэх зорилгоор бид гаднын улсын нутаг дэвсгэр лүү таны хувийн мэдээллийг шилжүүлнэ. Таны хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хилийн чандад шилжүүлэх явцад хангах нь бидний хувьд маш чухал. Бид таны хувийн мэдээллийн нууцлал болон аюулгүй байдлыг хангах шаардлагатай бүхий л арга хэмжээг авна.

Хувийн мэдээллийг аюулгүй байдлыг зохистойгоор хангадаггүй гаднын улсуудын нутаг дэвсгэр лүү бид хувийн мэдээллийг ямарваа нэг байдлаар шилжүүлэхгүй.

9. Хувийн мэдээлэл боловсруулах процессыг зогсоох

Дараах нөхцөлүүдэд бид таны хувийн мэдээллийг боловсруулахыг зогсоох болно:

  • мэдээллийг боловсруулах процессыг зогсоох нөхцөлүүд хангагдсан эсвэл тогтоосон хугацаа дууссан нөхцөлд;
  • хувийн мэдээллийг боловсруулах зорилгыг биелүүлсэн эсвэл тэдгээр зорилгууд нь хамааралгүй болсон нөхцөлд;
  • таны хүсэлтийн дагуу хэрэв таны мэдээллийг хууль бусаар олж авсан эсвэл мэдээлэл боловсруулах дээр заагдсан зорилготой хамааралгүй нөхцөлд
  • мэдээлэл боловсруулах хууль ёсны байдлыг хангах боломжгүй нөхцөлд хувийн мэдээллийг буруугаар боловсруулсан нь илэрсэн нөхцөлд;
  • Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хувийн мэдээллийг боловсруулахад ямар нэгэн өөрөөр заасан хууль зүйн үндэслэл байхгүй бол хувийн мэдээлэл боловсруулахыг зөвшөөрсөн хугацаа дууссан эсвэл зөвшөөрлөө цуцалсан тохиолдолд;
  • Хөтөлбөрийн үйл ажиллагаа зогсох хүртэл.

10. Cookies

Манай цахим хуудас cookie буюу мэдээлэл агуулсан жижиг файлууд ашигладаг.  Cookies гэдэг нь бага хэмжээний текст файлууд бөгөөд таны зочилсон цахим хуудсуудаас таны ашиглаж буй төхөөрөмжүүдэд илгээгдэж хатуу дискэнд хадгалагддаг. Cookies нь таны сонголтын дагуу хэрэглэгчийн интерфейст тусгайлсан өөрчлөлт хийхэд ашиглагддаг.

Бүхий л түгээмэл ашиглагддаг цахим хөтчүүд нь cookie хадгалахгүй байх тохиргоотой байдаг бөгөөд таны хатуу дискнээс устгагдах боломжтой.

11. Гуравдагч цахим хуудсуудтай холбох

Манай цахим хуудас нь бидний хянаж үл чадах гуравдагч цахим хуудсууд болон үйлчилгээний холбоосыг агуулж байж болно. Гуравдагч цахим хуудсууд болон үйлчилгээний цуглуулсан аливаа мэдээллийн аюулгүй байдал эсвэл нууцлалд бид хариуцлага хүлээхгүй.

12. Бодлого шинэчлэх

Шаардлагатай тохиолдолд бид энэхүү бодлогыг тодорхой хугацаанд шинэчилж болно. Бид таныг шинэчилсэн бодлоготой уншиж танилцаж байхын тулд энэ бодлогыг шалгаж байхыг зөвлөж байна. Бодлогод ямар нэгэн өөрчлөлт хийсний дараа манай цахим хуудсыг үргэлжлүүлэн ашигласан тохиолдолд таныг тухайн өөрчлөлтүүдийг зөвшөөрсөн гэж үзэх болно.

Танд энэхүү бодлоготой холбоотой тодруулах зүйл байвал This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. цахим шуудангийн хаяг руу “Хувийн мэдээллийн асуулт” гэсэн сэдэвтэйгээр захидал явуулж Хөтөлбөрийн хувийн мэдээлэл боловсруулах ажилтантай холбогдоно уу.