Ерөнхий зохицуулалт болон нөхцөлүүд

Монгол дахь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн Мэдлэг Хуваалцах Цахим Индэр (Цаашид “платформ” гэх)-ийг ашиглахад энэхүү журмыг ашиглана. Платформд бүртгүүлснээр, бүртгэлтэй хэрэглэгчид тус системийн ашиглалтын нөхцөлүүдийг бүртгэл хийлгэх үедээ хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Платформын цахим хуудасны  (www.rsbp-mn.org) хаягаас Ашиглалтын нөхцөлүүдтэй хэзээд ч танилцах боломжтой.

Монгол дахь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр (Цаашид “үйлчилгээ үзүүлэгч” гэх)  нь тус цахим хуудас түүний үйлчилгээг хариуцна. Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр нь Ай Пи Си (IPC - Internationale Projekt Consult GmbH)-н хэрэгжүүлж буй төсөл бөгөөд холбоо барих мэдээллийг энд дарж харна уу.

Үйлчилгээ үзүүлэгч нь Ашиглалтын нөхцөлүүдэд аль ч хугацаанд өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй. Ашиглалтын нөхцөлүүдэд өөрчлөлт оруулсан тохиолдолд хэрэглэгчид тухайн өөрчлөлт хүчин төгөлдөр болсноос хойш 4 долоо хоногоос доошгүй хугацааны дотор платформын “Мэдээлэл” хэсгээр дамжуулан мэдэгдэнэ. Үйлчилгээ үзүүлэгч нь хэзээд ч үйлчилгээний ашиглалтын нөхцөлүүдийг өөрчлөх болон цуцлах эсвэл ижил болон өөр нөхцөлтэйгөөр бусад үйлчилгээгээр солих бүрэн эрхтэй байна.

Бүртгэлийн хандах мэдээлэл

Цахим сургалтын платформд эсвэл түүний өөр бусад хэсгүүдэд нэвтрэхэд, Үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчийн бүртгэлийг шаардаж болно. Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн бүртгэлд хязгаарлалт тогтоосон байдаг тул платформын тодорхой хэрэглэгч нарт тусгайлан зориулагдсан хэсгүүдэд нэвтрэхийн тулд бүртгэл шаардлагатай. Үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчийн системд хандах нэр, нууц үг болон цахим шуудангийн хаягийг хадгалдаг. Эдгээр мэдээллүүдийг хадгалах нь бүртгэлийн урьдач нөхцөлүүд юм. Үйлчилгээ үзүүлэгч аливаа хэрэглэгчийн бүртгэлийг цуцлах эрхтэй.

Хэрэглэгч Үйлчилгээ үзүүлэгчид хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэх зорилгоор өөрийн хувийн мэдээллийг хадгалах болон ашиглах эрхийг өгнө. Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү мэдээллийг хөтөлбөрийн хэрэгжилт болон сургалтын явцад шаардагдахаас бусад нөхцөлд гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэгтэй. Хэрэглэгч өөрийн овог нэрийг платформын форумын бусад хэрэглэгч харах болон платформд ямарваа нэг мэдээлэл оруулахад бүртгүүлсэн овог нэр гарахыг хүлээн зөвшөөрнө.

Хувийн мэдээллийг хадгалах, боловсруулах, болон гуравдагч этгээдэд задруулахтай холбоотой асуудлуудыг хувийн мэдээллийн бодлогын дагуу зохицуулна. Энэхүү платформоос хувийн мэдээллийн бодлоготой танилцах боломжтой.

Платформд бүртгүүлэхэд, хэрэглэгч нэвтрэх нэр болон нууц үгийг (“хандах мэдээлэл”) үүсгэнэ. Бүх хэрэглэгч нар өөрийн мэдээллийн нууцлалыг хадгалах болон буруугаар ашиглагдахаас сэргийлэх аливаа арга хэмжээг авах үүрэгтэй. Өөрийн хандах мэдээллээ гуравдагч этгээдэд задруулах нь хандах мэдээллийг буруугаар ашигласанд тооцогдоно. Хэрэв хэрэглэгч өөрийн хандах мэдээллийг буруугаар ашиглагдаж буйг мэдсэн тохиолдолд нэн даруй Үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэж, өөрийн платформд хандах нууц үгээ өөрчлөх шаардлагатай. Хандах мэдээлэл буруугаар ашиглагдаж буй нь мэдэгдвэл, Үйлчилгээ үзүүлэгч нэн даруй тухайн хэрэглэгчийн хандах эрхийн мэдээллийг блоклох эрхтэй.

Үйлчилгээний хамрах хүрээ

Платформд интернетээр дамжуулан нэвтэрнэ. Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчид Ашиглалтын нөхцөлүүдийн дагуу платформд мэдээлэл болон өөрийн материалаа оруулах эрхийг олгоно. Мөн түүнчлэн, Үйлчилгээ үзүүлэгч нь Платформын зорилготой уялдаа бүхий Платформын олон төрлийн хэлэлцэх форум болон бусад үйлдлүүдэд хандах хэрэглэгчийн эрхийг хангана. Үйлчилгээ үзүүлэгч нь тэдгээр үйлдлүүдийн хэвийн ажиллагааг хангах зорилгоор боломжтой бүгдийг хийнэ. Үйлчилгээ үзүүлэгч нь ямарваа нэгэн нэмэлт үүргийг хүлээхгүй. Тусгайлан, хэрэглэгч нь үйлчилгээг тасралтгүйгээр болон ямар нэгэн өөрчлөлтгүйгээр байлгахыг шаардах эрхгүй.

Аль ч үед, Үйлчилгээ үзүүлэгч Платформд өөрчлөлт оруулах эсвэл Платформын үйлчилгээг зогсоох эрхтэй.

Ашиглах эрх

Платформд интернет сувгуудаар дамжуулан хандана. Мөн, Платформын зарим хэсгүүд нь зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид эсвэл бүртгэлтэй тодорхой бүлэг хэрэглэгчид нээлттэй байна. Үйлчилгээ үзүүлэгч нь ямар мэдээлэл болон үйлчилгээг олон нийтэд нээлттэй түгээхийг чөлөөтэй шийдэх эрхтэй бөгөөд хэрэглэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр мэдээлэл болон үйлчилгээний хүртээмжит байдлыг өөрчлөх эрхтэй. Ямар нэг байдлаар тусгайлан зөвшөөрөгдөөгүй тохиолдолд платформ дээрх аливаа мэдээллийг гуравдагч этгээд рүү шилжүүлэх, хэвлэн нийтлэх, олон нийтэд түгээх нь хориотой. Платформын контентыг түгээн дэлгэрүүлэх нь хориотой.

Зураг, программын код, лого, график, дуу зэрэг Платформ дээр нийтлэгдсэн бүхий л материал нь  Монгол улсын оюуны өмчийн хууль тогтоомжийн дагуу хуулиар хамгаалагдана.

Платформыг ашиглаж байхдаа гуравдагч этгээдийн зохиогчийн эрх, бусад холбоотой эрхүүд, бүтээлийн тусгай эрх, ашиглалтын загвар, үйлдвэрлэлийн загвар, худалдааны тэмдгийг зөрчсөн аливаа мэдээлэл эсвэл зурган мэдээллийг татаж авах, хэрэглэгч хоорондоо солилцох, өөрчлөх болон нийтлэх нь хориотой.

Хэрэглэгч зохиогчийн эрх, бусад холбоотой эрхүүд, бүтээлийн тусгай эрх, ашиглалтын загвар, үйлдвэрлэлийн загвар, худалдааны тэмдэг зэрэг оюуны үйл ажиллагааг зөрчсөн тохиолдолд хариуцлагыг үүрнэ.

Платформын хэсгүүдэд, хэрэглэгч одоогийн хууль тогтоомж, аль эсвэл гуравдагч талын эрхэд халдаагүй тайлбар, мэдээлэл (үүнд, зураг, текст, хавсаргасан зураг зэрэг багтана) оруулах боломжтой. Зохиогчийн эрхтэй хамааралтай эсвэл зохиогчийн эрхтэй ажил бол, хэрэглэгч нь ашиглах боломжтой гэдгээ нотлох шаардлагатай. Зохиогчийн эрхтэй зүйлсийг нийтэлснээр, хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчид тухайн контентыг ямар нэгэн газар зүйн болон цаг хугацааны хязгаарлалтгүйгээр, ашиглах, дахин боловсруулах, тараах, орчуулах, олон нийтэд үзүүлэх, тодорхой сувгуудаар дамжуулан цацах, олон нийтэд түгээх эрхийг өгсөнд тооцно.

Үйлчилгээ үзүүлэгч нь гуравдагч этгээдийн оюуны бүтээлийн / зохиогчийн эрхийг зөрчсөн аливаа мэдээллийг хэрэглэгч нийтэлсэн тохиолдолд тухайн мэдээллийн хандалтыг хаах буюу блок хийх эрхтэй.

Тусгай ашиглалтын нөхцөлөөр өөрөөр тохироогүй бол, хэрэглэгч суралцах зорилгын хүрээнд вэб хуудас дээрх мэдээллүүдийг зөвхөн өөрийн хувийн хэрэгцээнд зориулан хуулах, татах боломжтой.

Хэрэглэгчийн үүрэг хариуцлага

Хэрэглэгч нь тухайн Платформд ёс зүйн хэм хэмжээ, хууль тогтоомжийг зөрчсөн аливаа материалыг нийтлэхгүй гэдэг баталгааг Үйлчилгээ үзүүлэгчид гаргаж өгнө. Тусгайлан, хэрэглэгч дараах агуулгатай материалыг нийтлэхгүй байх үүрэгтэй:

  • Арьс өнгөөр ялгаварласан, үндэсний үзэн ядалт эсвэл тодорхой бүлгийг үзэн ядсан агуулгатай нийтлэл;
  • Зохиогчийн эрх, худалдааны тэмдэг болон өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн материалууд;
  • Платформын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц Хорт буюу вирус агуулсан файл мэдээллүүд;
  • Түрэмгий өнгө аястай, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан, насанд хүрэгчдийн материал агуулсан нийтлэл;
  • Сурталчилгааны материал.

Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн нийтэлсэн аливаа мэдээлэл эсвэл материалын хандалтыг зогсоох эрхтэй. Дээрх төрлийн зөрчлүүдээс үүдэн Үйлчилгээ үзүүлэгчид учирсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэглэгчээр нөхөн барагдуулна.

Хэрэглэгч нь өөрөө гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөнөөс үүдэн гарч болох аливаа гуравдагч этгээдийн нэхэмжлэлээс үйлчилгээ үзүүлэгчийг чөлөөлнө. Хэрэглэгч нь тийм холбоотой нэхэмжлэлүүдийг шийдвэрлэхэд Үйлчилгээ үзүүлэгчид туслах үүрэгтэй. Мөн, хэрэглэгч нь холбогдох хуулийн үйлчилгээнд зарцуулсан төлбөрийг Үйлчилгээ үзүүлэгчид нөхөн төлөх үүрэгтэй.

Платформ дээр хэрэглэгчийн нийтэлж буй аливаа мэдээллийг урьдчилан хянан янзлах ажил хийгдэхгүй тул зөрчил болон аливаа бусад асуудлууд нь нийтлэгдсэн даруйд илрэхгүй байж болно. Үүнтэй холбоотойгоор, Үйлчилгээ үзүүлэгч нь Платформ дээр хэрэглэгчийн оруулсан аливаа материалын контенттой холбоотой үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөнө.

Хэрэглэгч нь вэб хуудсанд нийтэлсэн өөрийн хувийн мэдээлэлдээ бүрэн хариуцлага хүлээнэ. Хэрэглэгч нь өөрийн хувийн мэдээлэл үнэн зөв мөн өөрт хамааралтай мэдээлэл гэдэгт баталгаа гаргана. Хэрэглэгч нь түүнд бусад хэрэглэгч нарын хувийн мэдээлэл ил болбол нууцлалыг хадгалах, арилжааны зорилгоор ашиглахгүй байх үүрэгтэй. Нэр, шуудангийн хаяг, цахим шуудан, интернет хаягийн мэдээллүүд үүнд хамаарна.

Зохиогчийн эрх

Өөрийн материалыг тухайн вэб хуудсанд нийтэлсэн хэрэглэгч нь холбогдох материалын зохиогчийн эрхийг авч үлдэнэ. Гэвч, Платформ дээр материалаа байршуулснаар, хэрэглэгч нь тухайн материалыг байнга бэлэн байлгах, ашиглах эрхийг Үйлчилгээ үзүүлэгчид өгсөнд тооцно. Үйлчилгээ үзүүлэгч нь тухайн цахим хуудсан дах материалын байршлыг өөрчлөх, Платформын бусад хуудсуудын контентуудаас холбоос үүсгэх эрхтэй.

Платформыг ашиглах эрхийг цуцлах

Хэрэглэгч өөрийн Платформыг ашиглах эрхээ Үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэл явуулснаар хэзээ ч цуцлах боломжтой бөгөөд урьдчилж мэдэгдэх тухай ямарваа нэгэн хугацаа байхгүй болно. Мэдэгдэл авснаас хойш, Үйлчилгээ үзүүлэгч нь Платформд хэрэглэгчийн хандах эрхийг цуцална. Үүнээс гадна, тодорхой үндэслэлтэй шалтгаан бий болсон тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн Платформд хандах эрхийг урьдчилан мэдэгдэлгүйгээр цуцлах эрхтэй (жишээ нь, хэрэглэгч Ашиглалтын нөхцөлүүдийг зөрчсөн).

Нэхэмжлэл болон хариуцлага

Энэхүү цахим хуудсанд агуулагдаж буй аливаа мэдээллийг сайтар боловсруулан зохион байгуулсан боловч Үйлчилгээ үзүүлэгч нь агуулагдаж буй бүх контентын үнэн зөв, цаг хугацааны хамаарал, бүрэн бүтэн байдалд ямарваа нэг байдлаар баталгаа гаргахгүй. Цахим хуудсын мэдээллийг ашиглахтай холбогдон гарах аливаа эрсдэлийг хэрэглэгч бүрэн хариуцна. Хувь хэрэглэгчийн өөрийн нэр дээр оруулсан аливаа мэдээлэл нь тухайн хэрэглэгчийн үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Үйлчилгээ үзүүлэгчийн үзлийг ямар нэгэн байдлаар илэрхийлэхгүй.

Цахилгаан хангамж, сервер, болон бусад төхөөрөмж тасалдсанаас үүдэн учрах аливаа хохиролд Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй.

Хариуцлагаас чөлөөлөгдөх

Энэхүү цахим хуудсыг сайтар боловсруулан зохион байгуулсан бөгөөд агуулагдаж буй бүх мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлан шалгасан болно. Дээр дурдсан асуудлуудыг хязгаарлалгүйгээр, бид гарч болох аливаа алдаа, буруу огноо, бүрэн бүтэн бус хуучирсан мэдээлэл зэрэгтэй холбоотой хариуцлага хүлээхгүй болно. Бид энэхүү вэб хуудсыг ашигласнаас үүдэн гарч болох шууд болон шууд бус хохирлыг хариуцахгүй бөгөөд тухайн хохирол нь санаатайгаар үйлдэгдсэн эсвэл ноцтой хариуцлагагүй байдлаас үүдэн учирсан бол өмнөх заалт хамаарахгүй. Энэхүү цахим хуудсанд хандах, цахим хуудсан дах аливаа бичиг баримтуудын ашиглахтай холбоотой үүсэж болзошгүй аливаа эрсдэлийг хэрэглэгч хариуцна.

Боловсруулах мэдээллийн сэдэв болон хамрах хүрээ

Тус платформыг ашиглаж байхдаа, хэрэглэгчид Үйлчилгээ үзүүлэгчид өөрийн хувийн мэдээллийг хувийн мэдээллийн бодлогод заасны дагуу боловсруулах эрхийг өгсөнд тооцно. Хувийн мэдээллийн бодлогыг Платформын вэб хуудаснаас (www.rsbp-mn.org) хэзээ ч авах боломжтой.

Сүүлийн заалт

Энэхүү гэрээ нь Монгол улсын хуулиар зохицуулагдана.

Энэхүү баримт бичиг нь олон нийтэд зориулагдсан бөгөөд баримтлах үндсэн баримт бичиг юм. Тус цахим хуудсанд бүртгүүлснээр, таныг дээрх бүх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.