КОВИД 19 цар тахал тархалтын үед Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр (RSBP) нь бичил, жижиг, дунд бизнес (БЖДБ)-ийн санхүүжилтийн сэдвээрх сургалт, мэдээллийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хүргэсээр байна. Сургалт онлайн форматаар явагдаж байгаа нь санхүүгийн байгууллагын ажилтнууд байршлаас үл хамааран платформд хандалт хийн мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ.
RSBP нь санхүүгийн шинжилгээ, зээлийн хяналт, хугацаа хэтэрсэн зээлтэй ажиллах зэрэг БЖДБ-ийн санхүүжилтийн сэдвээр нийт 8 хичээл, 2 хөтөлбөрийг санал болгож байна.
RSBP хэрэгцээт мэдлэг, ноу-хауг цаг алдалгүй хүргэх замаар санхүүгийн байгууллагуудыг коронавируст халдварт цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг болон ажиллаж байна.