Интернет

Интернетэд холбогдох. Сургалтын материалтай ажиллахад илүү амар хялбар байлгахын тулд бид платформ болон хэрэглэгч нарын хооронд 500 КБ/с-ээс багагүй дата шилжүүлэх хурд бүхий интернет сувгийг ашиглахыг зөвлөж байна.

Байгууллагын сүлжээнд, дараах цахим хуудсуудад нэвтрэх эрхийг HTTP болон HTTPS протоколуудаар дамжуулан олгох хэрэгтэй:

  • *.rsbp-mn.org (s3.rsbp-mn.org, www.rsbp-mn.org)
  • *.rsbp-ca.org (rep.rsbp-ca.org, kws.rsbp-ca.org, video.rsbp-ca.org)
  • *.chemmedia.de (chemmedia.de, www.chemmedia.de, push.chemmedia.de)
  • cache-rsbpca.cdnvideo.ru
  • *.trbcdn.net
  • www.google-analytics.com

Медиа контентууд зөвшөөрөгдсөн байх хэрэгтэй. (файлын өргөтгөлийн хувьд m3u8, .ts, .mp4, .mp3, .wav ).

Техник хангамжийн шаардлагууд

Платформын хувьд суурин компьютер, пад, болон гар утаснаас хандах боломжтой. Ашиглах төхөөрөмжийн хувьд дуугаралт сайтай, аудио нөхөн сэргээх функцтэй байх шаардлагатай. Ашиглаж буй төхөөрөмжийн хувьд хамгийн багадаа 7 инчээс багагүй хэмжээтэй дэлгэцтэй байх нь зохимжтой. Сургалтын материалуудын хувьд гар утаснаасаа хандах боломжтой байна.

Програм хангамжийн шаардлагууд

Платформыг ашиглахдаа дараах цахим браузеруудын аль нэгийг ашиглахыг танд зөвлөж байна:

  • Google Chrome (29 буюу түүнээс хойших хувилбарууд);
  • Mozilla Firefox (28 буюу түүнээс хойших хувилбарууд);
  • Opera (17 буюу түүнээс хойших хувилбарууд);
  • Microsoft Edge;
  • Safari (9 буюу түүнээс хойших хувилбарууд).

Internet Explorer11 болон бусад өмнөх хувилбарууд бүхий цахим браузеруудыг та ашиглаж буй бол Adobe Flash Player-ийг суулгах шаардлагатай болж магадгүй болохыг анхаарна уу.

Браузеруудад JavaScript зөвшөөрөгдсөн байх хэрэгтэй.

Хэрэглэгчийг байгууллагын группт автоматаар хуваарилах

Хэрэглэгч бүртгэл хийлгэсний дараа, платформ тухайн хэрэглэгчийг автоматаар бүртгэлтэй байгууллагуудын групп руу хуваарилна. Тус автомат хуваарилалт нь холбогдох цахим шуудан хаягийн домэйн дээр суурилан хийгдэх болно. Хэрэглэгчийг зөвөөр таних боломжийг олгохын тулд өөрийн байгууллагын цахим хаягийн домэйн жагсаалтыг манай This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар илгээж өгөхийг хүсье.

Хэрэв танай байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын бодлогын дагуу байгууллагын цахим шуудангийн хаягийг зөвхөн дотооддоо мэдээлэл солилцох зорилгоор ашигладаг бол хэрэглэгчийн хувьд өөрийн хувийн цахим шуудангийн хаягийг ашиглан бүртгүүлэх боломжтой. Энэ тохиолдолд тухайн хэрэглэгчийн бүртгэлийг ажилладаг байгууллагынх нь холбогдох эрх бүхий мэргэжилтэн баталгаажуулах шаардлагатай болно. Платформ дээр энэхүү зохицуулалттай холбоотой тусгай функц байдаг.