- Платформ дээр бүртгэл үүсгэх
- Платформ дээрх сургалт: Цахим хичээл
- Платформ дээрх сургалт: Вэбинар болон танхимын сургалт
- Батлах батламж хуудас, сертификат
- Санхүүгийн байгууллагын зүгээс мэргэжилтнүүдийнхээ хичээл судлал, сургалтад хамрагдаж буй явцад мониторинг хийх
- Хэрэглэгчдийн тусламжийн төвийн үйлчилгээ
Платформ дээр бүртгэл үүсгэх
Цахим сургалтад хэн хамрагдах боломжтой бэ?
Цахим сургалт нь бичил, жижиг, дунд бизнес (БЖДБ)-ийг дэмжиж, санхүүжүүлэн ажилладаг санхүүгийн байгууллагуудын мэргэжилтнүүдэд нээлттэй.
Платформ дээр хэрхэн бүртгэл үүсгэх вэ?
Бүртгэл үүсгэх. Бүртгэл үүсгэхийн тулд та платформын "Миний Хичээлүүд" үндсэн цэсэд нэвтрэн "Бүртгэл" дэд цэсийг сонгож бүртгэлийн цахим маягтыг бөглөж хадгална. Бүртгэлийг амжилттай дуусгахын тулд таны цахим шуудан гаднаас шуудан хүлээн авах боломжтой байх шаардлагатай. Учир нь платформоос бүртгэл идэвхжүүлэх холбоосыг таны бүртгэлдээ ашигласан цахим шуудангийн хаягт хүргүүлнэ. Энэхүү холбоос дээр дарж бүртгэлээ идэвхжүүлснээр платформд нэвтрэх эрх тань нээгдэнэ. Платформд нэвтрэх эрх нь цахим хичээл, сургалтад бүртгүүлэх эрхээс ялгаатай болохыг анхаарна уу.
Профайл үүсгэх. Цахим сургалтад бүртгүүлэх эрх нээлгэхийн тулд та платформ дээр өөрийн профайлыг үүсгэх шаардлагатай. Үүний тулд “Миний Хичээлүүд” үндсэн цэсэд хэрэглэгчийн нэр болон нууц үгээ ашиглан нэвтэрнэ. Профайл үүсгэх цонх автоматаар дуудагдах ба та шаардлагатай мэдээллийг оруулж, хэрэглэгчийн мэдээллийг ашиглах нөхцөлүүдтэй танилцсаны дараагаар хадгална уу. Одоо та “Хуваарь” үндсэн цэсэд байршсан цахим хичээл, сургалтуудаас сонгон бүртгүүлэх боломжтой.
Хувийн цахим шуудангийн хаяг ашиглан платформ дээр бүртгэл үүсгэх боломжтой юу?
Платформ дээр хувийн цахим шуудангийн хаяг ашиглан бүртгэл үүсгэх боломжтой. Гэхдээ, энэ тохиолдолд танд цахим хичээл, сургалтад нэвтрэх эрх шууд олгогдохгүй болохыг анхаарна уу. Цахим сургалтад бүртгүүлэх эрх зөвхөн танай байгууллагын сургалтын газар, хэлтсийн мэргэжилтэн таны бүртгэлийг баталгаажуулснаар нээгдэнэ. Та платформ дээр өөрийн бүртгэлийг үүсгэн, идэвхжүүлсний дараагаар сургалт хариуцсан газар, хэлтсийн мэргэжилтэндээ хандан хүсэлтээ илгээгээрэй.
Хувийн цахим шуудангийн хаяг ашиглан бүртгэл үүсгэсэн тохиолдолд цахим хичээл, сургалтад нэвтрэх эрхийг хэрхэн, хаанаас авах вэ?
Энэхүү эрхийг авахын тулд та өөрийн хувийн цахим шуудангийн хаягийг өөрийн байгууллагын сургалтын газар, хэлтсийн мэргэжилтнээр баталгаажуулах шаардлагатай. Үүний тулд өөрийн байгууллагын сургалт хариуцсан газар, хэлтсийн мэргэжилтэн (платформ дээр менежер профайл бүхий RSBP сургалт хариуцсан мэргэжилтэн)-д хандан хүсэлтээ илгээхдээ бүртгэлд ашигласан хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг хамт илгээнэ.
“RSBP сургалт хариуцсан менежер” гэж хэн бэ?
RSBP сургалт хариуцсан менежер нь платформ дээр өөрийн байгууллагын мэргэжилтнүүдийг цахим сургалтад бүртгэх, ажилтнуудын хичээл судлалын явцыг хянах, сургалтын бүртгэл баталгаажуулах онцгой эрх бүхий танай байгууллагын мэргэжилтэн юм.
Байгууллагын цахим шуудангийн хаяг ашиглан бүртгүүлсэн ч платформ байгууллагыг автоматаар танин, нэвтрэх эрх олгохгүй үед яах вэ?
Платформ дээр байгууллагад зориулан тусгай бүлэг үүсгэхийн тулд байгууллагын бүтэн нэр болон холбогдох бусад мэдээллийг санхүүгийн байгууллагын сургалтын газар, хэлтсийн мэргэжилтэн, эсвэл холбогдох эрх бүхий албан тушаалтан
Бүртгэл идэвхжүүлэх холбоос агуулсан цахим шуудан ирэхгүй тохиолдол яах вэ?
- Платформоос илгээсэн холбоос таны цахим шуудангийн "Junк" эсвэл "Spam" хэсгүүдэд хүргэгдсэн байх боломжтой, иймд та эдгээр хэсэгт шинэ мэйл ирсэн эсэхийг шалгана уу.
- Танай байгууллагын мэйл сервер дээр спам шүүгч эсвэл гаднаас ирж буй цахим шуудан автоматаар блоклох тохируулгыг хийсэн байх боломжтой. Иймд өөрийн байгууллагын мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтэнтэй холбоо барина уу.
- Дээрх бүх алхмын дараагаар асуудал хэвээр байвал, та бидэнд хандан хүсэлтээ
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. цахим хаягт ирүүлнэ үү. Энэхүү хүсэлтдээ платформ дээр бүртгэл үүсгэхэд ашигласан цахим шуудангийн хаягийг дурдахаа бүү мартаарай.
Бүртгэл үүсгэх үед платформоос таны цахим шуудангийн хаягийг өмнө нь бүртгэлд ашигласан тухай мэдээлэх үед юу хийх вэ?
Та өмнө нь өөрийн цахим шуудангийн хаягийг ашиглан платформ дээр бүртгэл үүсгэж байсан, эсвэл вэбинар/танхимын сургалтад оролцох үед танд данс үүсгэсэн байж болно. Иймд, юуны түрүүнд, та өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгийг сэргээхийг оролдоно уу. Хэрэв таны оролдлого амжилтгүй болбол, та бидэнд хандан бүртгэл үүсгэхэд ашиглаж буй цахим хаяг (давхцаж буй)-аас
Платформд нэвтрэх нууц үгээ хэрхэн сэргээх вэ?
- “Миний Хичээлүүд” цэсэд нэвтрэн нээгдэх хуудасны доод хэсэгт байрлах “Нууц үгээ мартсан уу?” холбоос дээр дарна.
- Нууц үг сэргээх цонхны цахим асуумж дээр бүртгэл үүсгэхэд ашигласан цахим шуудангийн хаягаа оруулна.
- Платформоос бүртгэлтэй цахим хаягт тань баталгаажуулах код болон нууц үг шинэчлэх холбоосыг илгээнэ. Энэ үед таны цахим шуудан гаднаас ирж буй шууданг хүлээн авах боломжтой байх ёстойг анхаарна уу.
- Платформоос хүргүүлсэн баталгаажуулах кодыг хуулж ашиглах эсвэл холбоос дээр дарж баталгаажуулах код автоматаар хуулагдсан цонхонд хэрэглэгчийн нэрээ оруулна.
- Платформ танаас шинээр нууц үгээ үүсгэхийг хүснэ. Нууц үг үүсгэх талбарын доорх сануулгад анхаарлаа хандуулна уу. Энэ нь танд нууц үгний форматтай холбоотой шаардлагын талаар мэдээлэл өгнө.
Нууц үг сэргээх холбоос ирэхгүй үед юу хийх вэ?
- Платформоос илгээсэн холбоос таны цахим шуудангийн "Junk" эсвэл "Spam" хэсгүүдэд хүрсэн байж болно. Иймд, эдгээр хэсэгт шинээр мэйл ирсэн эсэхийг нягтлаарай.
- Танай байгууллагын мэйл сервер дээр спам шүүгч эсвэл гаднаас ирж буй цахим шуудан блоклох тохируулгыг хийсэн байх боломжтой. Иймд өөрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтэнтэй холбоо барина уу.
- Энэ бүх алхмын дараа ч асуудал хэвээр байвал, өөрийн бүртгэлд ашигласан цахим шуудангийн хаягаас бидэнд хандан
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягт хүсэлт ирүүлнэ үү. Энэхүү хүсэлтдээ хэрэглэгчийн нэрээ дурдахаа бүү мартаарай.
Платформд нэвтрэх хэрэглэгчийн нэрээ хэрхэн сэргээх вэ?
- “Миний Хичээлүүд” цэсэд нэвтэрнэ. Нээгдэх цонхны доод хэсэгт байрлах “Хэрэглэгчийн нэрээ мартсан уу?” холбоос дээр дарна.
- Нээгдэх хэрэглэгчийн мэдээлэл цонхны цахим асуумжид бүртгэл үүсгэхэд ашигласан цахим шуудангийн хаягаа оруулна.
- Платформ таны хэрэглэгчийн нэрийг сануулсан цахим шууданг таны бүртгэлтэй хаягт илгээнэ. Платформоос хүргүүлсэн цахим шуудан танд хүрээгүй тохиолдолд бүртгэлд ашигласан цахим хаягаасаа бидэнд хандан
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягт хүсэлт ирүүлнэ үү. Хүсэлтдээ өөрийн овог нэрийг дурдахаа бүү мартаарай.
Платформ дээр бүртгэл (данс) блоклогдсон үед хэнд хандах вэ?
Хэрэглэгчийн дансыг бүртгэлийн эцэст дансаа идэвхжүүлээгүй, эсвэл нууц үгээ шинэчлэх үйлдлийг бүрэн гүйцэд, зөв хийж дуусгаагүйтэй холбоотой блоклосон байж болно. Учир нь нууц үг шинэчлэх үйлдлийг эхлэнгүүт процедур бүрэн гүйцэд дуусах хүртэл бүртгэл блоклогддог. Энэ тохиолдолд та бидэнд хандан
Платформ дээрх нэг хэрэглэгчийн хоёр бүртгэлийг нэг бүртгэл болгон нэгтгэх боломжтой юу?
Тийм, боломжтой. Та бидэнд хандан
Хэрэглэгчийн ажил олгогч (санхүүгийн байгууллага) солигдсон тохиолдолд дахин бүртгэл үүсгэх шаардлагатай юу? Хэрэглэгч өмнө нь хүлээн авсан батламж хуудас, сертификатаа хэрхэн хадгалах вэ?
Энэ тохиолдолд, та дахин бүртгэл үүсгэх шаардлагагүй. Платформд бүртгэлтэй цахим шуудангийн хаягаа шинэ байгууллагын цахим шуудангийн хаягаар солиход л хангалттай, үүний тулд:
- “Миний Хичээлүүд” үндсэн цэсийн “Миний профайл” хэсгийн Бүртгэлээ засах цонхонд байрших цахим шуудангийн хаягийг шинэ санхүүгийн байгууллагын цахим шуудангийн хаягаар солино.
- Платформоос шинээр оруулж хадгалсан шуудангийн хаягт шинэ хаяг баталгаажуулах холбоос хүргүүлнэ.
- Холбоос дээр дарж шинэ цахим шуудангийн хаягаа баталгаажуулна.
Энэ тохиолдолд цахим хичээл, сургалтад хамрагдсан түүх, явц хадгалагдана. Хэрэв та бүртгэл дэх байгууллагын цахим шуудангийн хаягийг өөрийн хувийн хаягаар сольсон тохиолдолд та цаашдаа цахим сургалт, хичээлд нэвтрэх эрхгүй болно. Учир нь платформ таны бүртгэлийг өмнөх санхүүгийн байгууллагын бүлгээс хасах хэдий ч санхүүгийн байгууллагын бүлэгт хуваарилахгүй. Хэрэв танд өөрийн хувийн цахим шуудангийн хаягийг ашиглах шаардлага гарвал шинэ ажил олгогч (санхүүгийн байгууллагын) мэргэжилтэн таны цахим шуудангийн хаягийг баталгаажуулах ёстой.
Хэрэглэгч санхүүгийн салбарт ажиллахаа больсон тохиолдолд платформыг үргэлжлүүлэн ашиглаж болох уу?
Хөтөлбөрийн нөхцөлийн дагуу платформ болон контентууд нь бичил, жижиг, дунд бизнесийг санхүүжүүлэгч санхүүгийн байгууллагуудын ажилтнуудад нээлттэй.
Платформ дээрх сургалт: Цахим хичээл
Цахим хичээл/онлайн лекцэд хэрхэн бүртгүүлэх вэ?
Платформын “Хуваарь” үндсэн цэсээс сонгосон цахим хичээл/ онлайн лекцэд харгалзах “Бүртгүүлэх” товч дээр дарж бүртгүүлнэ. Бүх цахим хичээл, онлайн лекц 60 хоногийн турш нээгдэнэ. Өмнөх хичээлээ судалж дуусгасны дараагаар дараагийн хичээл, лекцэдээ бүртгүүлэхийг зөвлөж байна.
Онлайн лекц нь тодорхой өдөр, цагт төвлөрсөн байдлаар зохион байгуулагдах ба бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох онлайн лекцийн товч танилцуулгаас авах боломжтой.
Цахим хичээл судлахад ашиглагдах төхөөрөмж, интернэт холболтын техникийн нөхцөл юу вэ?
Холбогдох техникийн нөхцөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.rsbp-mn.org/technical-conditions.html дарж танилцана уу.
Платформ цахим хичээл судлалын явцыг хэрхэн хэмждэг вэ?
Цахим хичээл нэг бүр дэд хичээлүүдэд хуваагдах ба дэд хичээл бүр хэсгүүдэд хуваагдана. Хэсэг бүрийг судлахад зайлшгүй шаардагдах боломжит хамгийн богино хугацааг системээс урьдчилан тооцоолж, тохируулан өгсөн байдаг. Энэхүү зайлшгүй шаардагдах хугацааг уг сэдвийн талаар мэдлэггүй хэрэглэгчдэд тохируулан тогтоодог. Платформ урьдчилан тогтоосон энэхүү хугацаа өнгөрсөн нөхцөлд л уг хэсгийг бүрэн судалсанд тооцно. Судлагдаж дууссан хичээлийн хувийг ногоон өнгөөр илтгэн харуулах ба ингэхдээ дэд хичээлийн судлагдсан хэсгийг нийт судлагдах ёстой хэсэгт харьцуулан, хувиар илэрхийлэн харуулдаг. Хэрэв туршлагатай мэргэжилтэн дэд хичээлийн аль нэг хэсгийг урьдчилан тооцсон богино хугацаанд үзэж судалбал уг хэсгийн судлалын үйл явцыг платформ “бүрэн судлагдсан” хэмээн бүртгэхгүй. Иймд, дэд хичээлийн хэсэг тус бүрийг, холбогдох видео болон интерактив хөдөлгөөнт дүрслэл бүхий контентууд, дасгал ажлуудын хамт яаралгүй үзэж судлахыг зөвлөж байна.
Цахим хичээл судлалын явц “бүрэн судлагдсан” хэмээн бүртгэгдэхгүй тохиолдолд юу яах вэ?
Хичээл нэг бүрийг судлахад зайлшгүй шаардагдах боломжит хамгийн богино хугацааг сэдвийг мэдэхгүй хэрэглэгчдэд зориулан урьдчилан тооцоолж, тохируулсан. Иймд хичээлийг бүрэн судалж дуусгасан хэмээн бүртгүүлэхийн тулд дэд хичээлийн хэсэг тус бүрийг, холбогдох видео болон интерактив хөдөлгөөнт дүрслэл бүхий контентууд, дасгал ажлуудын хамт яаралгүй үзэж судлахыг зөвлөж байна. Энэ бүхний дараагаар асуудал хэвээр байвал та бидэнд хандан
Цахим хичээлийн тест өгөх эрх хэзээ нээгддэг вэ?
Сонгон судалж буй цахим хичээлийн дэд хичээл бүрийн 80% судлагдсанаар уг хичээл судлалын явцыг илтгэсэн үзүүлэлт ногоон өнгөтэй болж өөрчлөгдөх ба энэ нь төгсгөлийн тест өгөх эрх нээгдсэнийг илтгэн харуулна.
Цахим хичээлээ бүрэн судалж дууссан ч тест нээгдэхгүй үед яах вэ?
Судалж буй цахим хичээлийн дэд хичээл бүрийн судлагдсан үзүүлэлтийг шалгаарай. Дэд хичээл бүр дор хаяж 80% судлагдсан байх ёстой ба бүрэн судлагдсан дэд хичээлийг ногоон өнгөөр илтгэн харуулдаг. Хичээл судлалын үзүүлэлт ногоон өнгөтэй болж хувираагүй тохиолдолд уг хичээлд нэвтрэн орох ба контент бүрэн нээгдсэнийх нь дараа хааж гарна. Хэрэв энэ бүх алхмын дараагаар асуудал хэвээр байвал бидэнд хандан
Цахим хичээлийн тестэд тэнцсэн хэдий ч “Миний гэрчилгээнүүд” болон “Дүнгийн нэгтгэл” цэсэд сертификат/батламж хуудас байршаагүй тохиолдолд яах вэ?
Та бидэнд хандан
Цахим хичээлийн тестэд унасан тохиолдолд яах вэ?
Хэрэглэгч бүрд аливаа цахим хичээлийн төгсгөлийн тестэд тэнцэх 3 удаагийн оролдлого хийх эрх бий. Оролдлого тус бүр 7 хоногийн зайтай нээгдэнэ. Ээлжит оролдлого хийхийн өмнө та холбогдох хичээлийн материалыг сэргээн судална уу.
Цахим хичээлийн тестийг гурван удаа амжилтгүй өгсөн. Дахиж өгч болох уу?
Зөвхөн зургаан сарын дараа боломжтой. Үүний тулд та бидэнд хандан
Платформ дээрх сургалт: Вэбинар болон танхимын сургалт
Вэбинар/танхимын сургалтад хэрхэн бүртгүүлэх вэ?
Та хөтөлбөрийн зүгээс зохион байгуулдаг вэбинар болон танхимын сургалтад өөрийн байгууллагын холбогдох мэргэжилтэнд хүсэлт гаргаснаар хамрагдах боломжтой. Санхүүгийн байгууллагын RSBP сургалт хариуцсан мэргэжилтэн байгууллага бүрээс оролцогчдын хүсэлтийг төвлөрүүлэн бидэнд ирүүлдэг.
Вэбинарт оролцоход ашиглах төхөөрөмж, интернэт холболтод тавигддаг техникийн шаардлага юу вэ?
Техникийн шаардлагуудын жагсаалтыг https://www.rsbp-mn.org/mn/webinars-technical-conditions дарж харна уу.
Вэбинарт ухаалаг гар утас/таблет ашиглан оролцох боломжтой юу?
Вэбинарт ухаалаг гар утас, таблет ашиглан оролцох боломжтой. Гэхдээ, зарим тохиолдолд оролцогчид дасгал ажил (жишээ нь, Эксэл программ дээр ажиллах дасгал ажил) хийх, гүйцэтгэх үед эдгээр төрлийн төхөөрөмж оролцоог бүрэн дүүрэн хангаж чаддаггүй сул талтай.
Вэбинар/танхимын сургалтад ашиглагдах/ашиглагдсан тараах материалыг хаанаас татан авах вэ?
“Миний Хичээл” үндсэн цэсэд хэрэглэгчийн нэр, нууц үгээ ашиглан нэвтэрсний дараагаар холбогдох вэбинар/танхимын сургалтыг нээж, тараах материал хэсгээс сургалттай холбоотой материалыг татан авна.
Платформд бүртгэлгүй оролцогч: сургалтын арга хэмжээнд бүртгүүлэх үедрплатформоос илгээсэн цахим шууданд хэрэглэгчийн нэр болон түр нууц үгийг үүсгэсэн байгаа.
Платформд бүртгэлтэй оролцогч: платформоос илгээсэн түр нэвтрэх кодыг ашиглана.
Батлах батламж хуудас, сертификат
Батламж хуудас, сертификатын ялгаа юу вэ?
Цахим хичээлийг амжилттай судалж дүүргэсэн, вэбинар эсвэл танхимын сургалтад амжилттай оролцсон хэрэглэгчдэд батламж хуудас олгодог. Харин сертификатжуулах хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн хэрэглэгчдэд сертификат олгоно.
Цахим хичээлийг амжилттай судалсан, сургалтад хамрагдсаны дараагаар батламж хуудсаа хаанаас татан авч, хадгалах вэ?
Хэрэглэгч батламж хуудас, сертификатыг татан авч, хадгалахдаа:
- “Миний Хичээлүүд” үндсэнХцэсийн “Миний гэрчилгээнүүд” хэсэгт нэвтрэн татан авч, хадгалах.
- Эсвэл цахим хичээл, сургалтын арга хэмжээний холбогдох “Дүнгийн нэгтгэл” –д нэвтрэн татан авах боломжтой.
Батламж хуудас,сертификат дээрх нэр алдаатай бичигдсэн тохиолдол хэрхэн, яаж залруулах вэ?
- “Миний Хичээлүүд” үндсэн Хич “Миний профайл” хэсгийн “Бүртгэл засах” цонх нээн “Овог нэр” болон “Таны сертификат дээр хэвлэгдэх нэр” нүднүүд дэх мэдээллийг залруулан өөрчлөөрэй.
- Үүнийөөрэй. алруулатламж хуудас, сертификатыг дахин хэвлүүлэхийн тулд та бидэнд хандан хүсэлтээ
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягт ирүүлээрэй.
Систем батламж хуудас, сертификат дээр хэвлэгдэх нэрийг сонгохдоо эхлээд хэрэглэгчийн бүртгэлийн “Таны сертификат дээр хэвлэгдэх нэр” нүдэнд агуулагдах мэдээлэлд хандана. Энэ нүдэнд мэдээлэл байхгүй тохиолдолд систем “Овог нэр” нүдэн дэх мэдээллийг ашигладаг.
Батламж хуудас, сертификатын хэвлэмэл хуулбарыг авах боломжтой юу?
Хөтөлбөрийн зүгээс хэвлэж буй бүхий л бичиг баримтууд зөвхөн цахим хэлбэрээр олгогдоно. Та хүсвэл өөрийн батламж хуудас, сертификатыг хэвлэн авах боломжтой. Бүх батламж хуудас, сертификат нь QR кодоор хамгаалагдсан байдаг.
Санхүүгийн байгууллагын зүгээс мэргэжилтнүүдийнхээ хичээл судлал, сургалтад хамрагдаж буй явцад мониторинг хийх
Санхүүгийн байгууллагын зүгээс өөрийн мэргэжилтнүүдийн хичээл судлал, сургалтад хамрагдаж буй явцад хэрхэн мониторинг хийх вэ?
Платформ дээрх тусгай эрх, функцийн тусламжтай санхүүгийн байгууллагын зүгээс байгууллагын хэмжээнд болон мэргэжилтэн нэг бүрийн хичээл судлал, сургалтын үйл явцад мониторинг хийх боломжтой. Энэхүү тусгай эрх нь платформ дээрх менежер эрхтэй хэрэглэгчид л олгогддог.
Мэргэжилтнүүдийн хичээл судлал, сургалтад хамрагдаж буй явцад мониторинг хийх (менежер) эрхийг хэрхэн авах вэ?
- Менежер эрх авахыг хүсэж буй хэрэглэгч нь платформ дээр бүртгэл үүсгэх хэрэгтэй.
- Санхүүгийн байгууллагын холбогдох албан тушаалтан эсвэл эрх бүхий төлөөлөгч бидэнд хандан
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягт хүсэлт ирүүлэх ба уг хүсэлтдээ санхүүгийн байгууллагын нэр болон “менежер” эрх авах хэрэглэгчийн цахим шуудангийн хаягийг тусгана. - Менежер эрх олгогдсон даруйд холбогдох хэрэглэгчид дэлгэрэнгүй зааврыг цахим шуудангаар илгээнэ.
Мэргэжилтний платформ дээрх хичээл судлал, суралцах үйл явцад хэрхэн мониторинг хийх вэ?
Менежер эрх бүхий хэрэглэгч холбогдох хичээлд нэвтрэн, Дүнгийн нэгтгэл цэсээр дамжин тайлан татан харах боломжтой. Мөн энэхүү тайланг MS Excel файлаар татан хадгалах боломжтой.
Менежер эрхтэй хэрэглэгч нийт мэргэжилтнүүдийн байгууллагын түвшний суралцах үйл явцыг хэрхэн хянах вэ?
Үүний тулд, “Миний Хичээлүүд” үндсэн цэсээс “Tools” дэд цэсээс “Цахим сургалтын явцын тайлан” нээнэ. Тайланг MS Excel файлаар татан хадгалах боломжтой.
Нэг санхүүгийн байгууллагаас хэчнээн хэрэглэгч менежер эрхтэй байж болох вэ?
Тодорхой тогтсон хязгаар байхгүй, хэрэгцээ шаардлагадаа нийцүүлнэ. Ихэвчлэн, платформ дээрх сургалтын үйл явцыг санхүүгийн байгууллагыг төлөөлж нэг эсвэл хоёр хүн хянаж, зохицуулдаг практик бий.
Хэрэглэгчийн менежер эрхийг хэрхэн цуцлах вэ?
Холбогдох албан тушаалтан эсвэл эрх бүхий төлөөлөгч (удирдлагадаа CC хийх) бидэнд хандан
Тайлагнах зорилгоор СБ-ын мэргэжилтнүүдийг дотоод нэгж, хэлтсээр бүлэглэх боломжтой юу?
Платформ дээр суралцагсдыг байгууллагын нэгж, хэлтсээр бүлэг болгох боломжгүй. Гэхдээ, платформ дээрх тайлангуудад бүлэглэл хийх боломжтой байхаар зохицуулах боломжтой. Үүний тулд, мэргэжилтэн бүрийн нэрийн өмнө тухайн хэлтсийн кодыг оруулж өгөөрэй, жишээ нь “123 Овог Нэр”. Ингэснээр менежер эрх бүхий мэргэжилтэн MS Excel тайлан дах мэдээллүүдийг нэгж хэлтсээр ангилах боломжтой болох юм.
Менежер эрхтэй хэрэглэгч хэрхэн ажилтны хувийн цахим хаягийг баталгаажуулж, өөрийн байгууллагын бүлэгт хуваарилуулах вэ?
“Миний Хичээлүүд” үндсэн цэсэд нэвтрэн, “Миний хамтран ажиллагсад” хэсгийн цахим шуудангийн хаяг баталгаажуулах функцийн тусламжтай холбогдох ажилтны мэдээллийг баталгаажуулах боломжтой.
Хэрэглэгчдийн тусламжийн төвийн үйлчилгээ
Техникийн тусламж шаардлагатай үед хэнд хандах вэ?
Та бидэнд хандан
Цахим хичээлийн агуулгатай холбоотой асуулт, тодруулгыг хэрхэн тодруулах вэ?
Та бидэнд хандан асуулт, тодруулгаа
Вэбинар/онлайн лекц/танхимын сургалттай холбоотой асуултад хэрхэн хариулт авах вэ?
Та бидэнд хандан асуулт, тодруулгаа