slide-1
slide-2
slide-3
slide-4
slide-5
slide-6
slide-7
slide-8
slide-9
slide-10
slide-11
slide-12
slide-13
slide-14
slide-15
slide-16
slide-17
slide-18
slide-19
slide-20

Шилдэг санхүүгийн байгууллага болон хэрэглэгчдэд батламж гардуулах ёслолын арга хэмжээ

Монгол дахь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр (RSBP) нь Батламж Гардуулах Ёслолын Арга Хэмжээг 2022 оны 02-р сарын 17-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Монгол улсын хэмжээнд Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн онлайн сургалтын платформыг идэвхтэй ашиглаж, сургалтын хөтөлбөрүүдийг онцгой амжилттайгаар дүүргэсэн 5 санхүүгийн байгууллага ( Голомт Банк, Хаан Банк, Транскапитал ББСБ, Вишнфанд ББСБ, Хас Банк) болон  санхүүгийн салбарын 14 ажилтнууд энэхүү тусгай шагналыг хүртэв.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд ЕСБХБ-ны Санхүүгийн байгууллага хариуцсан захирал Франсис Малиж болон ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач нар оролцон нээлтийн үг хэлж, батламжуудыг гардуулан өглөө.