Хичээлийн агуулгыг ачаалж байна...
Хичээлийн агуулгыг ачаалахад алдаа гарлаа
Цахим хичээлүүд бол бие даан суралцахад зориулсан сургалтын үйл ажиллагаа юм. Цахим хичээлийг хэзээ ч үзэх боломжтой. Платформын хэрэглэгчид цахим хичээлд бие даан бүртгүүлснээр үзэх боломжтой болно. Бүх цахим хичээл цуврал хичээлүүд ба эцсийн шалгалтаас бүрдэнэ. Хэрэв эцсийн шалгалтыг амжилттай өгвөл хичээлийг бүрэн үзсэнд тооцож, цахим гэрчилгээ олгоно.
Семинарууд танхимын сургалтын хэлбэртэй байна. Семинаруудын өдөр, цагийг хуваарь дээр товлон оруулсан байна. Семинаруудад оролцохын тулд эхлээд заавал хүсэлт ирүүлэх ёстой. Тухайн бүс нутгийн санхүүгийн байгууллагуудаас хүсэлтийг хүлээн авна. Иймээс санхүүгийн байгууллагын аль нэг ажилтанд хүсэлт илгээх функцэд нэвтрэх эрх олгоно. Хүсэлт ирүүлсэн байгууллагуудын дунд суудлыг тэнцүү хуваарилна. Хуваарийн дагуу үнэгүй семинарууд эсвэл төлбөртэйгээр зохион байгуулсан семинарууд байж болно. Семинарын үр дүн, оролцоог үндэслэн цахим гэрчилгээ олгоно.
Сертификатын хөтөлбөр гэдэг нь бие даан суралцахад зориулсан сургалтын хэлбэр юм. Сертификатын хөтөлбөр нь цахим хичээл, вебинар, эсвэл бусад сургалтын арга хэмжээнүүдийг хамарсан цогц тесттэй байдаг. Хэрэглэгч сертификатын хөтөлбөрт хамаарах бүх сургалтын үйл ажиллагааг амжилттай дүүргэсний дараа сертификат авах тестэд бие даан бүртгүүлж болно. Тестийг амжилттай өгсөн тохиолдолд Сертификат олгоно.
Дадлага хичээл гэдэг нь бие даан суралцахад зориулсан сургалтын хэлбэр юм. Бусад сургалтын үйл ажиллагаануудын явцад олж авсан мэдлэгийг бодит практикт хэрэглэхэд зориулж дадлага хичээлийг бэлтгэдэг. Дадлага хичээлийг хэзээ ч үзэх боломжтой. Платформын хэрэглэгчид дадлага хичээлүүдэд бие даан бүртгүүлж, шалгалтаа өгнө. Дадлага хичээлийг үзэж дуусгасан тухай гэрчилгээ олгохгүй.
Лекц гэдэг нь багш эсвэл сургагчийн хөтлөн явуулдаг интерактив бус онлайн сургалтын хэлбэр юм. Лекцийн өдөр, цагийг хуваарь дээр оруулсан байна. Платформын хэрэглэгчид лекцэд бие даан бүртгүүлэх боломжтой.
Вебинар гэдэг нь сургагч багшийн оролцоотой зохион байгуулагддаг онлайн интерактив сургалтын хэлбэр юм. Вебинарын өдөр, цагийг хуваарь хэсэгт оруулсан байна. Вебинаруудад оролцохын тулд эхлээд та хүсэлтээ гаргасан байх ёстой. Хүсэлтийг санхүүгийн байгууллагуудаас хүлээн авна. Иймээс санхүүгийн байгууллагын аль нэг ажилтанд хүсэлт илгээх функцэд нэвтрэх эрх олгоно. Хүсэлт гаргасан байгууллагуудын дунд суудлыг тэнцүү хуваарилна. Хуваарийн дагуу үнэгүй вебинарууд эсвэл төлбөртэйгээр зохион байгуулсан вебинарууд байж болно. Вебинарын оролцоог харгалзан оролцогчийн оролцоог баталж цахим гэрчилгээ олгоно.
COM_KSEPCATALOGUE_NAME_DESC_package