ЕСБХБ-ны Төв Ази дахь “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг Дэмжих Хөтөлбөр” (“хөтөлбөр” гэх)-ийг 2020 оны 2-р сараас Киргиз, Тажикстан, Укбекистан, Монгол зэрэг улсуудад хэрэгжүүлж эхэлсэн.
“Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Санаачлага”-ыг Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Санхүүгийн Санаачлага болон ЕСБХБ-ны Жижиг Бизнесийн Нөлөөллийн Сан (Итали, Япон, БНСУ, Люксембург, Норвеги, Швед, Швейцар, Тайпэй БНХАУ, АНУ)-аас дэмжин санхүүжүүлдэг.
Хөтөлбөрийн гол зорилго нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тогтвортой өсөлт, ажлын байр бий болгох санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн тогтвортой зээлийн механизмыг хөгжүүлэх төдийгүй санхүүгийн бус үйлчилгээг хүргэн, бизнесийн хүрээлэл бий болгож өгөх замаар эмэгтэй удирдлага бүхий бизнесүүдийн оршин тогтнох чадварыг бэхжүүлж, эдгээр бизнесүүдэд таатай зохицуулалтын суурь үүсгэх юм.
Зорилгын хэрэгжилт нь түнш байгууллагуудад санал болгож буй зориулалтын санхүүжилт, ЕСБХБ-ны зөвлөхүүдийн техникийн дэмжлэг хийгээд бизнес коучинг болон бизнес эрхлэх ур чадварыг нэмэгдүүлэх сургалтууд, бизнесийн зөвлөх үйлчилгээ, менторшип, бизнесийн нэтворкинг үйл ажиллагаа зэрэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан цогц арга хэмжээ болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын төлөөлөгчидтэй бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсгүүдээр дамжин явагддаг.
ЕСБХБ-ны Төв Азийн “Бизнес Эрхлэгч Эмэгэйчүүдийг Дэмжих Хөтөлбөр”-ийн бүрэлдэхүүн хэсгүүд
“Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг Дэмжих Хөтөлбөр”-т зориулсан энэхүү хэсэг нь түнш байгууллагуудад сургалт хийх, мэдлэг, туршлага хуваалцах, хөтөлбөрийн хүрээнд удахгүй зохион байгуулагдах арга хэмжээний талаарх мэдээ, нийтлэл, зарлал байршуулахын сацуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд болон өргөн хүрээний хэрэглэгчдэд сонирхолтой байж болох бусад мэдээллийг хуваалцах зорилготой.
Энэхүү хэсгийн материалууд нь эмэгтэйчүүдийн банкны үйл ажиллагааг үр дүнтэй сурталчлах, бизнесээ хөгжүүлэх болон жендерийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд нь хэрэгтэй мэдээллийг олж авах боломжийг хэрэглэгч бүрт олгоно.
Хөтөлбөрийн вебсайт:www.ebrdwomeninbusiness.com.
(Italy ,Japan, Republic of Korea, Luxembourg, Norway, Sweden, Switzerland, Taipei China, and the USA)