ЕСБХБ-ны Ногоон санхүүжилтийн академи нь санхүүгийн байгууллагуудыг ногоон санхүүжилтийн бизнесээ өргөжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвараар хангах хамгийн сүүлийн үеийн сургалтын материалыг санал болгодог цахим платформ юм. Тус академи нь санхүүгийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх зорилтот хөтөлбөрүүдээр дамжуулан өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүй эдийн засагт шилжих үйл явцыг хурдасгах чиглэлээр ЕСБХБ-ны хуримтлуулсан өргөн туршлагыг ашигласан болно.
Ногоон санхүүжилтийн академи нь өөрсдийн хэрэгцээнд нийцүүлэн цахим хичээлүүдийг сонгож, автоматжуулах, хянах хүсэлтэй санхүүгийн байгууллагуудад тусгайлан зориулсан сургалтын удирдлагын өвөрмөц системээр дамжуулан хурдан өөрчлөгдөж буй уур амьсгалын санхүүжилтийн нөхцөл байдалд дасан зохицож, зах зээлийн шинэ боломжуудыг ашиглахад шаардлагатай ойлголтуудыг ЕСБХБ-ны харилцагч нарт хүргэж байна.
Ногоон санхүүжилтийн академид нэгдэж, бизнесийн эрчим хүчний хэмнэлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн санхүүжилт, ногоон хэрэглээний санхүүжилт, жендерийн тэгш байдлын чиг хандлагыг нэвтрүүлэх, олон өрхийн орон сууцны санхүүжилт, сэргээгдэх эрчим хүчний санхүүжилт зэрэг төрөл бүрийн салбарыг хамарсан цуврал сэдэвчилсэн модуль хичээлүүдэд суралцах боломжтой юм.
Сургалтын материалуудыг 6 хэл дээр бэлтгэсэн бөгөөд ЕСБХБ-ны түнш бүх санхүүгийн байгууллагуудад нээлттэй.
Танай байгууллага хэрхэн нэгдэж болохыг мэдмээр байвал, энд дарж хүсэлтээ илгээнэ үү.