Цахим сургалт
Цахим сургалтад хамрагдахын тулд платформ дээр бүртгэл үүсгэсэн байх шаардлагатай. Хэрвээ та бүртгэл үүсгэж амжаагүй бол энд дарна уу.
Энэхүү курс хичээл нь бичил бизнесийн санхүүгийн шинжилгээний гол бүрдэл хэсгүүдийг хамран орох бөгөөд нийт 9 хичээлээс бүрдэнэ: үүнд зээлийн мөчлөг, мэдээлэл цуглуулах процесс, бизнесийн санхүүгийн тайлангийн шинжилгээ, бизнесийн үйл ажиллагааны шинжилгээ, мэдээллийг давхар баталгаажуулах аргачлал, санхүүгийн харьцаанууд болон харьцуулсан хөрөнгийн шинжилгээ зэрэг хичээлүүд багтана.
Энэхүү курс хичээл нь төрөл бүрийн сегментийн харилцагчдтай ажиллах сонирхолтой, түүний дотор бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчдтэй харилцах харилцааны онцлогоос суралцах хүсэлтэй ажилтнуудад зориулагдсан болно. Суралцагч нь энэ хичээлээр санхүүгийн байгууллагад тохирсон харилцагчийг хэрхэн тодорхойлж татах, урт хугацааны өгөөжтэй харилцааг бий болгох, томоохон харилцагч татах аргачлалаас иргэд, бичил, жижиг бизнес эрхлэгчдийг татах, тэдэнд үйлчлэх аргачлал нь хэрхэн ялгардаг талаар судалж танилцана.
Энэхүү курс хичээлээр санхүүгийн байгууллагын зүгээс бизнесийн зээлдэгчидтэй харилцахад ашигладаг аргачлалуудаас танилцуулна. Үүнд, зээлд хяналт тавих замаар зээлдэгчийн үйл ажиллагаанд үүссэн хүндрэл, бэрхшээлийг цаг алдалгүй тодорхойлох, хугацаа хэтрэлтээс урьдчилан сэргийлэх; асуудалтай зээлтэй ажиллах; эдийн засгийн доройтол, хямралын үед зээлдэгчидтэй ажиллах арга барилын онцлогууд зэрэг сэдвүүдийг хамарсан.
Энэхүү хичээлээр компанийн засаглалын үндсэн зарчмууд, засаглалыг хэрэгжүүлснээр бий болох үр нөлөө; эрсдэлийн удирдлага; эрсдэлийг хэн, яагаад удирддаг, эрсдэлийн удирдлагын үр өгөөж зэрэг сэдвүүдийг хамарсан. Үүний зэрэгцээ, санхүүгийн байгууллагын эрсдэлийн удирдлагын онцлог талуудыг мөн авч үзсэн. Курс хичээл нь компанийн засаглал болон эрсдэлийн удирдлагын тогтолцооны талаар ерөнхий, суурь ойлголттой болох хүсэлтэй суралцагсдад зориулагдсан.
Энэхүү курс хичээлээр, бид аливаа харилцааг амжилттай бөгөөд үр дүнтэй хөгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий харилцааны үндсэн ойлголтуудын талаарх мэдлэгийг чинь тэлэх болно.
Иймд энэ курс хичээлийн төгсгөлд, та бусадтай хэрхэн ойлголцох, буруу ойлгогдохоос сэргийлэх болон төрөл бүрийн аргууд ашиглан мэдээллийг үр дүнтэй, амжилттайгаар олж авах, түгээх талаар цэгцтэй ойлголттой болсон байна.
Харилцааны өндөр ур чадвар нь бизнесийн бүхий л салбарт амжилт гарган ажиллах үндэс суурь болдог. Энэ нь санхүүгийн үйлчилгээний салбарт ч мөн адил.
Санхүүгийн байгууллагууд нь үйлчилгээний байгууллага тул харилцагчид бол эдгээр байгууллагын ашиг орлогын эх үндэс юм. Иймд, байгууллагын ажилчид нь төрөл бүрийн сегментийн харилцагчидтай харилцах, хамтран ажиллаж буй харилцагч бүрд эерэг сэтгэгдэл төрүүлэх, боломжит бүхий л харилцагчийг үр дүнтэйгээр сонгон тодорхойлж, татан, халамжлан үйлчлэх, тэдэнд урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах боломжуудыг санал болгох чадвартай байх ёстой.
Энэхүү курс хичээлээр бичил, жижиг, дунд бизнес (БЖДБ)-ийн зээлийн шийдвэр гаргалт болон шийдвэр гаргалтын онцлогуудаас танилцуулна. Хичээл нь зээлийн санал материалыг хянах анхан шатны үнэлгээний үе шатаас зээл батлах, зээлийн нөхцөл тодорхойлох хүртэл шийдвэр гаргалтын процессын бүхий л үе шатыг хамарна. Хичээлийг санхүүгийн байгууллагын зээлийн шийдвэр гаргах чиг үүрэг бүхий мэргэжилтнүүдэд зориулан бэлтгэсэн. Зээл шийдвэрлэх үйл явцад оролцдог бусад ажилтнууд ч мөн хандалт хийн суралцах боломжтой.
Энэхүү курс хичээлийн зорилго нь суралцагсдад хөдөө аж ахуй (ХАА)-н үйлдвэрлэлийн үндсэн төрлүүд, агробизнесийн бусад салбарын бизнесүүдээс ялгагдах онцлог шинжүүд, зээлийн шинжилгээнд анхаарвал зохих өвөрмөц шинжүүдийн талаар цэгцтэй мэдлэг олгох юм.
Санхүүгийн математик нь зөвхөн олон тооны томьёоны тухай ойлголт хараахан биш юм. Энэ нь санхүүгийн хэлцлийн явцад ашиглагдах практик тооцооллын тухай ойлголт юм. Санхүүгийн математик хичээл нь "Мөнгөний үнэ цэнэ гэж юу вэ?", "Зээлдэгчид эргэн төлөлтийн аль хэлбэрийг санал болгох вэ?" "Бодит үйлчилж буй хүүг хэрхэн тооцоолох вэ?", "Харилцагчийн хувьд хамгийн сайн хадгаламжийн нөхцөлүүд юу вэ?", "Зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг хэрхэн бодох вэ?" зэрэг асуултад хариулахад тань тусална.
Энэхүү хичээл нь санхүүгийн байгууллагын шинэ, туршлагажиж буй ажилтнууд, тэр дундаа хадгаламж, зээлийн бүтээгдэхүүн хариуцан ажилладаг мэргэжилтнүүдэд зориулагдсан.
Энэхүү цахим хичээл нь ЖДБ-ийн шинжилгээний нэг хэсэг болох холбоотой компаниудын санхүүгийн тайлангуудыг нэгтгэн шинжлэх, дүгнэхтэй холбоотой мэдлэг, аргачлалуудаас танилцуулна. Хичээлийг үзэж судалснаар та, холбоотой бизнесийн нэгтгэсэн СБТ, ОДТ болон МГТ бэлтгэх, шинжлэхэд шаардлагатай мэдлэгээ тэлнэ. Санхүүгийн тайлан, мэдээ нэгтгэхэд НӨАТ, түүний нөлөөг харгалзан үзэх замар нэгтгэсэн шинжилгээг хэрхэн зөв, үр дүнтэй хийх аргуудтай танилцана. Санхүүгийн тайлангуудын уялдаа холбоонд тулгуурласан тулган нягтлах томьёонууд, шууд бус мөнгөн гүйлгээ зэрэг аргуудын тусламжтай санхүүгийн үзүүлэлтүүдийн үнэн зөв, мэдээллүүд нь нийцтэй эсэхийг нягтлахад суралцана.
Энэхүү цахим хичээлийн зорилго бол борлуулалтын мэдлэг, ур чадваруудаас суралцан, шилдэг мэргэжилтэн болоход тань туслах явдал юм. Курс хичээлээр худалдагч, худалдан авагчийн ашиг сонирхол, борлуулалтын суваг, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтын онцлог, БЖДБ-ийн сегментэд ашиглагддаг борлуулалтын ялгаатай арга барилууд, борлуулалтын уулзалтын үндсэн үе шатууд болон арга техникүүдээс танилцуулна.
Энэхүү цахим курс хичээлээр бид ЕСБХБ-ны Байгаль орчин, нийгэм (БОН)-ийн бодлого болон бичил, жижиг, дунд бизнес (БЖДБ)-ийн зээлийн БОН-ийн эрсдэлийн удирдлагын журмуудын талаар танилцуулж байна. ЕСБХБ-ны зүгээс санхүүгийн байгууллагуудад зориулан зээл, төслүүдтэй холбоотой байгаль орчин, нийгмийн асуудал, нөлөөллийг удирдах үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор өөрийн БОН-ийн эрсдэлийн удирдлагын журмыг боловсруулан гаргасан.
Курс хичээл нь 4 дэд хичээлээс бүрдэх бөгөөд эдгээрт (1) Байгаль орчин, нийгмийн эрсдэл: Үндсэн мэдээлэл (2) ЕСБХБ-наас санхүүгийн байгууллагуудад тавигддаг Гүйцэтгэлийн шалгуурууд: Товч тойм; (3) Бичил зээлийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээний журам; (4) ЖДБ-ийн зээлийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээний журам хичээлүүд тус тус багтаж байна.
Энэхүү цахим хичээлийг өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг таньж, ойлгох, улмаар удирдахад туслах үндсэн арга техникүүдийг судлахыг зорьж буй мэргэжилтнүүдэд зориулан бэлтгэсэн. Хичээл нь танд хамт ажиллагсад, найз нөхөд, мөн түүнчлэн бичил, жижиг, дунд бизнес (БЖДБ) эрхлэгчидтэй үр дүнтэй хамтын ажиллагаа бий болгох, өргөжүүлэх үндэс болсон сэтгэл хөдлөлийн чадамжаа нэмэгдүүлэхэд тань туслах практик зөвлөгөөнүүдийг хүргэх болно.
Курс хичээл нь үндсэн 4 сэдвийн хүрээнд боловсруулсан 8 дэд хичээлээс бүрдэнэ.
Дэлхий дахинд компаниуд цахим шилжилтэд илүү их хөрөнгө зарцуулах болсон нь судалгаануудаас харагдаж байна. Үүнээс улбаалан өгөгдлийн шинжилгээний гүйцэтгэх үүрэг, ажилтнуудад тавигдах ур чадварын шаардлагууд ч өөрчлөгдсөөр. Энэ хичээл нь өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтын процессын дагуу өгөгдөл шинжлэх суурь ур чадваруудыг олгох зорилготой юм.
The objective of the food security course is to provide students with an understanding of current food security and agricultural issues and how mobilizing private sector financing and value chain financing mechanisms can help mitigate current challenges.
Upon completion of the course, you will be better able to understand food security issues and linkages to agriculture and how agricultural value chain finance can be used to finance agriculture.
Энэхүү хичээл нь санхүүгийн байгууллагуудын ажилтнуудад жендэр, жендэрийн мэдрэмжтэй байдал, санхүүгийн байгууллага нь хэрхэн жендэрийн мэдрэмжтэй байж болох талаар ерөнхий ойлголтыг өгөх ба бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн сегментийн тодорхой хэрэгцээ шаардлагыг ойлгож, тэдгээрт нийцсэн жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн болон санхүүгийн бус бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх/хүргэх замаар зээлийн багцаа нэмэгдүүлэхэд дэмжлэг болох мэдлэг, мэдээллийг олгохоор боловсруулагдсан болно.
Энэхүү хичээл нь 3 модуль, 9 дэд хичээлээс бүрдэнэ.
Сертификатын хөтөлбөр
Сертификат олгох хөтөлбөр нь санхүүгийн байгууллагын ажилтнуудын мэргэжлийн мэдлэгийг баталгаажуулах зорилготой. RSBP сертификатыг платформын хэрэглэгчдэд холбогдох сертификатын тестийг амжилттай өгсөн үр дүнд үндэслэн олгоно. Сертификат олгох хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.
Энэхүү тест нь “Бичил, жижиг бизнесийн санхүүжилт” сертификат олгох хөтөлбөрийн нэг хэсэг юм. Сертификат олгох хөтөлбөр нь санхүүгийн байгууллагуудын ажилтнуудад бичил, жижиг, дунд бизнес (БЖДБ)-ийн санхүүжилтийн салбарын мэргэжлийн мэдлэгээ баталгаажуулах боломж олгоно. Хөтөлбөрт дор дурдсан дөрвөн курс хичээлүүд болон сертификатын тест багтсан.
- Харилцааны үндэс;
- БЖДБ-тэй харилцах харилцаа;
- Бичил зээлийн тухай үндсэн ойлголт;
- Зээлийн хяналт, асуудалтай зээлтэй ажиллах;
Зөвхөн дээрх цахим курс хичээлүүдийг амжилттай судалж дүүргэсэн хэрэглэгчдэд сертификатын тест өгөх эрх нээгдэнэ.
Сертификат олгох хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.
Энэхүү тест нь “ХАА-н салбарын БЖБ-ийн санхүүжилт” сертификат олгох хөтөлбөрийн нэг хэсэг. Сертификат олгох хөтөлбөр нь санхүүгийн байгууллагын ажилтнуудад бичил, жижиг, дунд бизнес (БЖДБ)-ийн санхүүжилтийн салбарын мэргэжлийн мэдлэгээ баталгаажуулах боломж олгоно. Хөтөлбөрт дор дурдсан хоёр курс хичээлүүд болон сертификатын тест багтсан.
- Бичил зээлийн тухай үндсэн ойлголт;
- Агро зээл, зээлийн шинжилгээний онцлог
Эдгээр цахим хичээлүүдийг амжилттай судалж дүүргэсэн хэрэглэгчдэд сертификатын тест өгөх эрх нээгдэнэ.
Дадлага хичээл
Дадлага хичээлд хамрагдахын тулд платформ дээр бүртгэл үүсгэсэн байх шаардлагатай. Хэрвээ та бүртгэл үүсгэж амжаагүй бол энд дарна уу.
Энэхүү дадлага хичээл нь "Бичил зээлийн үндсэн ойлголт" цахим хичээлээр судлагдсан санхүүгийн байдлын тайлан (СБТ) болон орлогын дэлгэрэнгүй тайлан (ОДТ) бэлтгэхэд туслах онолын мэдлэгийг бататгахад зориулагдсан. Суралцагсад кейс ажиллах замаар онолын мэдлэгээ бататгах ба хичээл нь нийт 7 кейс ажил болон өөрийгөө сорих тестээс бүрдэнэ.
Энэхүү онлайн дадлага хичээл нь “Бичил зээлийн үндсэн ойлголтууд” хичээлийн хүрээнд эзэмшсэн онолын мэдлэгийг бэхжүүлж, суралцагчдад баланс тайлан (БТ), орлогын дэлгэрэнгүй тайлан (ОДТ) болон мөнгөн гүйлгээний тайлан (MГТ)-г бэлтгэхэд чиглэсэн практик мэдлэгийг олгох зорилготой. Мөн түүнчлэн, хэд хэдэн кэйс ажлууд дээр тулгуурласан санхүүгийн тайлан болон үйлдвэрлэлийн өртгийн тооцооллыг гаргаж сурснаар үйлдвэрлэлийн салбар дахь бичил, жижиг бизнес (БЖБ)-үүдийн өвөрмөц онцлогийг илүү сайн ойлгоход нь туслах болно.
Энэхүү онлайн дадлага хичээл нь БЖБ эрхлэгч үйлчлүүлэгчдийн төрөл бүрийн дансны авлага, өглөгийн талаарх мэдлэгийг бататгах даалгавруудаас эхлээд хугацаа хэтэрсэн авлагыг тодорхойлох зорилгоор туршилтын санхүүгийн байдлын тайланд дүн шинжилгээ хийх болон дансны авлага өглөгийн чанарыг шинжлэх даалгаврууд зэрэг нийт зургаан даалгавраас бүрдэнэ.
Дадлага хичээлийн төгсгөлд суралцагчдад өөрийгөө шалгах тест санал болгоно.
Тус хичээлээр “Мэдээллийг тулган баталгаажуулах” болон “Санхүүгийн харьцаанууд”-ын талаар авч үзэх юм. Энэхүү дадлага хичээл нь онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэхэд туслах зорилгоор боловсруулагдсан. Санхүүгийн харьцаануудын тооцоолол, дүн шинжилгээ, эздийн өмчийн харьцуулсан шинжилгээ болон мэдээлэл тулган баталгаажуулах төрөл бүрийн аргыг ашиглах практик даалгавруудыг гүйцэтгэн дээрх сэдвийн хүрээнд мэдлэг, туршлагаа бататгахад энэхүү хичээлийн зорилго оршино.
Энэхүү дадлага хичээл нь зургаан даалгавраас бүрдэх бөгөөд хичээлийн төгсгөлд танд өөрийгөө шалгах тест санал болгоно.
Classroom seminars
Германы Шпаркассе банкны сангаас боловсруулсан энэхүү идэвхтэй оролцоот сургалтыг Банк Санхүүгийн Академитай хамтын ажиллагааны хүрээнд хүргэж байна. Сургалтын үеэр оролцогчид нь бизнесийн амжилттай, тогтвортой үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар практик дээр суралцах болно. Энэхүү сургалт нь бичид, жижиг бизнесүүдтэй ажилладаг зээлийн эдийн засагчид болон харилцааны менежерүүдэд тохиромжтой бөгөөд сургалтын үеэр оролцогчид маань өөрсдөө бичил бизнес эрхлэгч болж бизнесээ удирдан, бизнест тохиолдох хүндрэлүүд болон боломжуудыг хэрхэн шийдвэрлэхэд суралцана.
Банк Санхүүгийн Академитай хамтын ажиллагааны хүрээнд хүргэж буй энэхүү сургалтаар шинэчлэгдэн найруулагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гэрээ, хэлцлийн талаарх хууль эрх зүйн зохицуулалт хүчин төгөлдөр байдал, мөн Зээлийн болон барьцаа хөрөнгийн гэрээ, тэдгээрийн ялгаа, хэрхэн ашиглах талаарх мэдээлэл, тайлбарыг өгч, оролцогч нарын өдөр тутмын үйл ажиллагаанд гардаг хууль эрхзүйн асуудлуудад хариу өгөх юм.
Банк Санхүүгийн Академитай хамтын ажиллагааны хүрээнд хүргэж буй энэхүү сургалтаар оновчтой зорилгуудыг тавьж, тэдгээртээ хүрэх, өөрийн эрчим хүчээ удирдан бүтээмжээ нэмэгдүүлэх талаар практик мэдлэгийг олгох юм. Мөн сургалтын үеэр дасгал ажлуудыг гүйцэтгэж, сургалтын хэрэглэгдэхүүнүүд дээр ажиллана.
Энэхүү сургалтын зорилго нь оролцогчдод мөнгөн урсгалын тайлангийн бүтэц, зорилго болон мөнгөн урсгалын төсөөллийг боловсруулах зарчмуудыг танилцуулах юм. Сургалтад зээлийн мэргэжилтнүүдийн түгээмэл гаргадаг алдаануудыг шинжлэх, өнгөрсөн хугацааны мөнгөн урсгал дээр шинжилгээ хийх, мөн зээл авсны дараах бизнесийн санхүүгийн нөхцөл байдлыг загварчлах зэрэг багтана. Мөн сургалт нь цуглуулсан мэдээлэл дээр үндэслэн дүгнэлт гаргах чадварыг хөгжүүлж, боломжит эрсдэлүүдийг тодорхойлох, мөнгөн урсгалын төсөөллийн бодит байдлыг үнэлэх чадварыг сайжруулна.
Энэхүү сургалт нь бичил бизнесээс авахуулаад бүртгэлтэй хуулийн этгээд бүхий жижиг, дунд бизнесийн төлөөлөлтэй ажиллах ур чадварыг эзэмшүүлэх, зээлдэгчдийн үйл ажиллагааг үнэлэх, холбогдох этгээд болон харилцагч компаниудыг илрүүлэх, санхүүгийн тайланг засах, тайланд шинжилгээ хийх ур чадварыг хөгжүүлнэ. Түүнчлэн, сургалтаар оролцогчид бизнесийн тогтвортой байдал, хөрвөх чадвар, үр ашиг болон үйл ажиллагааг үнэлэх үндсэн санхүүгийн харьцааг ашиглах, групп компаниудын санхүүгийн тайланг нэгтгэхэд суралцах болно.
Вебинар
Вебинар арга хэмжээнд бүртгүүлэхийн тулд та өөрийн байгууллагын сургалт, хөгжүүлэлтийн газар/хэлтэстэй холбогдох эсвэл
Танхимын сургалт
ЖДББНХ-ийн танхимын сургалтанд бүртгүүлэх бол өөрийн байгууллагын сургалт, хүний нөөцийн хөгжил хариуцсан нэгжид хандана уу. Эсвэл манай
Германы Шпаркассе банкны сангаас боловсруулсан энэхүү идэвхтэй оролцоот сургалтыг Банк Санхүүгийн Академитай хамтын ажиллагааны хүрээнд хүргэж байна. Сургалтын үеэр оролцогчид нь бизнесийн амжилттай, тогтвортой үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар практик дээр суралцах болно. Энэхүү сургалт нь бичид, жижиг бизнесүүдтэй ажилладаг зээлийн эдийн засагчид болон харилцааны менежерүүдэд тохиромжтой бөгөөд сургалтын үеэр оролцогчид маань өөрсдөө бичил бизнес эрхлэгч болж бизнесээ удирдан, бизнест тохиолдох хүндрэлүүд болон боломжуудыг хэрхэн шийдвэрлэхэд суралцана.
Банк Санхүүгийн Академитай хамтын ажиллагааны хүрээнд хүргэж буй энэхүү сургалтаар шинэчлэгдэн найруулагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гэрээ, хэлцлийн талаарх хууль эрх зүйн зохицуулалт хүчин төгөлдөр байдал, мөн Зээлийн болон барьцаа хөрөнгийн гэрээ, тэдгээрийн ялгаа, хэрхэн ашиглах талаарх мэдээлэл, тайлбарыг өгч, оролцогч нарын өдөр тутмын үйл ажиллагаанд гардаг хууль эрхзүйн асуудлуудад хариу өгөх юм.
Банк Санхүүгийн Академитай хамтын ажиллагааны хүрээнд хүргэж буй энэхүү сургалтаар оновчтой зорилгуудыг тавьж, тэдгээртээ хүрэх, өөрийн эрчим хүчээ удирдан бүтээмжээ нэмэгдүүлэх талаар практик мэдлэгийг олгох юм. Мөн сургалтын үеэр дасгал ажлуудыг гүйцэтгэж, сургалтын хэрэглэгдэхүүнүүд дээр ажиллана.
Энэхүү сургалтын зорилго нь оролцогчдод мөнгөн урсгалын тайлангийн бүтэц, зорилго болон мөнгөн урсгалын төсөөллийг боловсруулах зарчмуудыг танилцуулах юм. Сургалтад зээлийн мэргэжилтнүүдийн түгээмэл гаргадаг алдаануудыг шинжлэх, өнгөрсөн хугацааны мөнгөн урсгал дээр шинжилгээ хийх, мөн зээл авсны дараах бизнесийн санхүүгийн нөхцөл байдлыг загварчлах зэрэг багтана. Мөн сургалт нь цуглуулсан мэдээлэл дээр үндэслэн дүгнэлт гаргах чадварыг хөгжүүлж, боломжит эрсдэлүүдийг тодорхойлох, мөнгөн урсгалын төсөөллийн бодит байдлыг үнэлэх чадварыг сайжруулна.
Энэхүү сургалт нь бичил бизнесээс авахуулаад бүртгэлтэй хуулийн этгээд бүхий жижиг, дунд бизнесийн төлөөлөлтэй ажиллах ур чадварыг эзэмшүүлэх, зээлдэгчдийн үйл ажиллагааг үнэлэх, холбогдох этгээд болон харилцагч компаниудыг илрүүлэх, санхүүгийн тайланг засах, тайланд шинжилгээ хийх ур чадварыг хөгжүүлнэ. Түүнчлэн, сургалтаар оролцогчид бизнесийн тогтвортой байдал, хөрвөх чадвар, үр ашиг болон үйл ажиллагааг үнэлэх үндсэн санхүүгийн харьцааг ашиглах, групп компаниудын санхүүгийн тайланг нэгтгэхэд суралцах болно.