Сертификат олгох хөтөлбөрийн тухай мэдээлэл

Сертификат олгох хөтөлбөр

Монгол улс дахь санхүүгийн байгууллагын ажилтнууд нь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн нэг хэсэг болох сертификат олгох сургалтын хөтөлбөрүүдэд хамрагдан мэргэжлийн мэдлэгээ баталгаажуулах боломжтой. Сертификатын хөтөлбөрийн зорилго нь санхүүгийн байгууллагаас ажилтан, ажиллагсдадаа зориулан явуулж буй сургалт, хөгжүүлэлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бөгөөд хөтөлбөрт хамрагдсан хэрэглэгчдэд мэргэжлийн мэдлэг, ур чадвараа батлах сертификат хүлээн авах боломжийг олгоно. 

Сертификатын хөтөлбөр бүр платформ дээрх холбогдох багц курс хичээлүүдийг тестүүдийн хамт судалж дүүргэсний дараагаар сертификатын цогц тестийг амжилттай өгөх гэсэн үндсэн үе шатуудтай.

 Сертификатын тест

- Тестийн асуултууд нь тухайн сертификат олгох хөтөлбөрт багтсан цахим хичээл бүрийн хамарсан сэдвүүдийн хүрээнд бэлтгэгдсэн;

- Нийт асуултын 80%-д нь зөв хариулсан тохиолдолд тестийг амжилттай өгсөнд тооцно;

- Хэрэглэгчид өөрт тохирох цагийг сонгон тестийг өгөх боломжтой;

- Тестийн үргэлжлэх хугацаа тодорхой хязгаартай;

- Хэрэглэгч бүр тестийг амжилттай өгөх гурван удаагийн оролдлого хийх эрхтэй;

- Хэрэв тест өгөх оролдлого (боломжит гурвын нэг) бүтэлгүйтвэл, дараагийн оролдлого хийх эрх зөвхөн 24 цагийн дараа нээгдэнэ;

- Гурван удаагийн оролдлого бүгд амжилтгүй болсон тохиолдолд уг тестийг дахин өгөх эрх нээгдэхгүй.

 Сертификат хүлээн авах

- Тестийг амжилттай өгч, тэнцсэн хэрэглэгчид дүнгийн нэгтгэл цэсээр дамжин өөрийн сертификатыг татан авах боломжтой.

- Цахим сертификатыг өөрийн төхөөрөмжид татан авч хадгалах, цахим байдлаар бусадтай хуваалцах, мөн хэвлэн авч болно.

Сертификат бүрийг хүчинтэй эсэхийг нь нягтлан баталгаажуулахад зориулж өвөрмөц тусгай кодоор хамгаалсан.

Бидний санал болгож буй сертификатын хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй платформын “ХУВААРЬ” цэсэд нэвтрэн танилцаарай.

Та бидэнтэй холбогдон илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. цахим хаягаар бичээрэй.