Цахим сургалт

Цахим сургалтад хамрагдахын тулд платформ дээр бүртгэл үүсгэсэн байх шаардлагатай. Хэрвээ та бүртгэл үүсгэж амжаагүй бол энд дарна уу.

In order to signup to online courses, it is necessary to register at the platform. Please register here.

Тогтмол
ЦАХИМ

Энэхүү курс хичээл нь бичил бизнесийн санхүүгийн шинжилгээний гол бүрдэл хэсгүүдийг хамран орох бөгөөд нийт 9 хичээлээс бүрдэнэ: үүнд зээлийн мөчлөг,  мэдээлэл цуглуулах процесс, бизнесийн санхүүгийн тайлангийн шинжилгээ, бизнесийн үйл ажиллагааны шинжилгээ, мэдээллийг давхар баталгаажуулах аргачлал, санхүүгийн харьцаанууд болон харьцуулсан хөрөнгийн шинжилгээ зэрэг хичээлүүд багтана.

Тогтмол
ЦАХИМ

Энэхүү курс хичээл нь төрөл бүрийн сегментийн харилцагчдтай ажиллах сонирхолтой, түүний дотор бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчдтэй харилцах харилцааны онцлогоос суралцах хүсэлтэй ажилтнуудад зориулагдсан болно. Суралцагч нь энэ хичээлээр санхүүгийн байгууллагад тохирсон харилцагчийг хэрхэн тодорхойлж татах, урт хугацааны өгөөжтэй харилцааг бий болгох, томоохон харилцагч татах аргачлалаас иргэд, бичил, жижиг бизнес эрхлэгчдийг татах, тэдэнд үйлчлэх аргачлал нь хэрхэн ялгардаг талаар судалж  танилцана.

Тогтмол
ЦАХИМ

Энэхүү курс хичээлээр санхүүгийн байгууллагын зүгээс бизнесийн зээлдэгчидтэй харилцахад ашигладаг аргачлалуудаас танилцуулна. Үүнд, зээлд хяналт тавих замаар зээлдэгчийн үйл ажиллагаанд үүссэн хүндрэл, бэрхшээлийг цаг алдалгүй тодорхойлох, хугацаа хэтрэлтээс урьдчилан сэргийлэх; асуудалтай зээлтэй ажиллах; эдийн засгийн доройтол, хямралын үед зээлдэгчидтэй ажиллах арга барилын онцлогууд зэрэг сэдвүүдийг хамарсан.

Тогтмол
ЦАХИМ

Энэхүү хичээлээр компанийн засаглалын үндсэн зарчмууд, засаглалыг хэрэгжүүлснээр бий болох үр нөлөө; эрсдэлийн удирдлага; эрсдэлийг хэн, яагаад удирддаг, эрсдэлийн удирдлагын үр өгөөж зэрэг сэдвүүдийг хамарсан. Үүний зэрэгцээ, санхүүгийн байгууллагын эрсдэлийн удирдлагын онцлог талуудыг мөн авч үзсэн. Курс хичээл нь компанийн засаглал болон эрсдэлийн удирдлагын тогтолцооны талаар ерөнхий, суурь ойлголттой болох хүсэлтэй суралцагсдад зориулагдсан.

Тогтмол
ЦАХИМ

Энэхүү курс хичээлээр, бид аливаа харилцааг амжилттай бөгөөд үр дүнтэй хөгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий харилцааны үндсэн ойлголтуудын талаарх мэдлэгийг чинь тэлэх болно.

Иймд энэ курс хичээлийн төгсгөлд, та бусадтай хэрхэн ойлголцох, буруу ойлгогдохоос сэргийлэх болон төрөл бүрийн аргууд ашиглан мэдээллийг үр дүнтэй, амжилттайгаар олж авах, түгээх талаар цэгцтэй ойлголттой болсон байна.

Тогтмол
ЦАХИМ

Харилцааны өндөр ур чадвар нь бизнесийн бүхий л салбарт амжилт гарган ажиллах үндэс суурь болдог. Энэ нь санхүүгийн үйлчилгээний салбарт ч мөн адил.

Санхүүгийн байгууллагууд нь үйлчилгээний байгууллага тул харилцагчид бол эдгээр байгууллагын ашиг орлогын эх үндэс юм. Иймд, байгууллагын ажилчид нь төрөл бүрийн сегментийн харилцагчидтай харилцах, хамтран ажиллаж буй харилцагч бүрд эерэг сэтгэгдэл төрүүлэх, боломжит бүхий л харилцагчийг үр дүнтэйгээр сонгон тодорхойлж, татан, халамжлан үйлчлэх, тэдэнд урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах боломжуудыг санал болгох чадвартай байх ёстой.

Тогтмол
ЦАХИМ

Энэхүү курс хичээлээр бичил, жижиг, дунд бизнес (БЖДБ)-ийн зээлийн шийдвэр гаргалт болон шийдвэр гаргалтын онцлогуудаас танилцуулна. Хичээл нь зээлийн санал материалыг хянах анхан шатны үнэлгээний үе шатаас зээл батлах, зээлийн нөхцөл тодорхойлох хүртэл шийдвэр гаргалтын процессын бүхий л үе шатыг хамарна. Хичээлийг санхүүгийн байгууллагын зээлийн шийдвэр гаргах чиг үүрэг бүхий мэргэжилтнүүдэд зориулан бэлтгэсэн. Зээл шийдвэрлэх үйл явцад оролцдог бусад ажилтнууд ч мөн хандалт хийн суралцах боломжтой.

Тогтмол
ЦАХИМ

Энэхүү курс хичээлийн зорилго нь суралцагсдад хөдөө аж ахуй (ХАА)-н үйлдвэрлэлийн үндсэн төрлүүд, агробизнесийн бусад салбарын бизнесүүдээс ялгагдах онцлог шинжүүд, зээлийн шинжилгээнд анхаарвал зохих өвөрмөц шинжүүдийн талаар цэгцтэй мэдлэг олгох юм.

Тогтмол
ЦАХИМ

Санхүүгийн математик нь зөвхөн олон тооны томьёоны тухай ойлголт хараахан биш юм. Энэ нь санхүүгийн хэлцлийн явцад ашиглагдах практик тооцооллын тухай ойлголт юм. Санхүүгийн математик хичээл нь "Мөнгөний үнэ цэнэ гэж юу вэ?", "Зээлдэгчид эргэн төлөлтийн аль хэлбэрийг санал болгох вэ?" "Бодит үйлчилж буй хүүг хэрхэн тооцоолох вэ?", "Харилцагчийн хувьд хамгийн сайн хадгаламжийн нөхцөлүүд юу вэ?", "Зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг хэрхэн бодох вэ?" зэрэг асуултад хариулахад тань тусална.

Энэхүү хичээл нь санхүүгийн байгууллагын шинэ, туршлагажиж буй ажилтнууд, тэр дундаа хадгаламж, зээлийн бүтээгдэхүүн хариуцан ажилладаг мэргэжилтнүүдэд зориулагдсан.

Тогтмол
ЦАХИМ

Энэхүү цахим хичээл нь ЖДБ-ийн шинжилгээний нэг хэсэг болох холбоотой компаниудын санхүүгийн тайлангуудыг нэгтгэн шинжлэх, дүгнэхтэй холбоотой мэдлэг, аргачлалуудаас танилцуулна. Хичээлийг үзэж судалснаар та, холбоотой бизнесийн нэгтгэсэн СБТ, ОДТ болон МГТ бэлтгэх, шинжлэхэд шаардлагатай мэдлэгээ тэлнэ. Санхүүгийн тайлан, мэдээ нэгтгэхэд НӨАТ, түүний нөлөөг харгалзан үзэх замар нэгтгэсэн шинжилгээг хэрхэн зөв, үр дүнтэй хийх аргуудтай танилцана. Санхүүгийн тайлангуудын уялдаа холбоонд тулгуурласан тулган нягтлах томьёонууд, шууд бус мөнгөн гүйлгээ зэрэг аргуудын тусламжтай санхүүгийн үзүүлэлтүүдийн үнэн зөв, мэдээллүүд нь нийцтэй эсэхийг нягтлахад суралцана.

Тогтмол
ЦАХИМ

Энэхүү цахим хичээлийн зорилго бол борлуулалтын мэдлэг, ур чадваруудаас суралцан, шилдэг мэргэжилтэн болоход тань туслах явдал юм. Курс хичээлээр худалдагч, худалдан авагчийн ашиг сонирхол, борлуулалтын суваг, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтын онцлог, БЖДБ-ийн сегментэд ашиглагддаг борлуулалтын ялгаатай арга барилууд, борлуулалтын уулзалтын үндсэн үе шатууд болон арга техникүүдээс танилцуулна.

Тогтмол
ЦАХИМ

Энэхүү цахим курс хичээлээр бид ЕСБХБ-ны Байгаль орчин, нийгэм (БОН)-ийн бодлого болон бичил, жижиг, дунд бизнес (БЖДБ)-ийн зээлийн БОН-ийн эрсдэлийн удирдлагын журмуудын талаар танилцуулж байна. ЕСБХБ-ны зүгээс санхүүгийн байгууллагуудад зориулан зээл, төслүүдтэй холбоотой байгаль орчин, нийгмийн асуудал, нөлөөллийг удирдах үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор өөрийн БОН-ийн эрсдэлийн удирдлагын журмыг боловсруулан гаргасан.

Курс хичээл нь 4 дэд хичээлээс бүрдэх бөгөөд эдгээрт (1) Байгаль орчин, нийгмийн эрсдэл: Үндсэн мэдээлэл (2) ЕСБХБ-наас санхүүгийн байгууллагуудад тавигддаг Гүйцэтгэлийн шалгуурууд: Товч тойм; (3) Бичил зээлийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээний журам; (4) ЖДБ-ийн зээлийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээний журам хичээлүүд тус тус багтаж байна.

Тогтмол
ЦАХИМ

Энэхүү цахим хичээлийг өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг таньж, ойлгох, улмаар удирдахад туслах үндсэн арга техникүүдийг судлахыг зорьж буй мэргэжилтнүүдэд зориулан бэлтгэсэн. Хичээл нь танд хамт ажиллагсад, найз нөхөд, мөн түүнчлэн бичил, жижиг, дунд бизнес (БЖДБ) эрхлэгчидтэй үр дүнтэй хамтын ажиллагаа бий болгох, өргөжүүлэх үндэс болсон сэтгэл хөдлөлийн чадамжаа нэмэгдүүлэхэд тань туслах практик зөвлөгөөнүүдийг хүргэх болно.

Курс хичээл нь үндсэн 4 сэдвийн хүрээнд боловсруулсан 8 дэд хичээлээс бүрдэнэ.

Тогтмол
ЦАХИМ

The objective of the food security course is to provide students with an understanding of current food security and agricultural issues and how mobilizing private sector financing and value chain financing mechanisms can help mitigate current challenges.
Upon completion of the course, you will be better able to understand food security issues and linkages to agriculture and how agricultural value chain finance can be used to finance agriculture.

Тогтмол
ЦАХИМ

This course is designed to deliver practical knowledge on gender responsive financial services to help FI employees to develop/provide financial products and services to the target Women in Business clients (new and existing clients), addressing their specific needs in order to successfully grow the market share and loan portfolio.

The course consists of 9 lessons grouped into 3 modules.

 

Сертификатын хөтөлбөр

Сертификат олгох хөтөлбөр нь санхүүгийн байгууллагын ажилтнуудын мэргэжлийн мэдлэгийг баталгаажуулах зорилготой. RSBP сертификатыг платформын хэрэглэгчдэд холбогдох сертификатын тестийг амжилттай өгсөн үр дүнд үндэслэн олгоно. Сертификат олгох хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.

Тогтмол
СЕРТИФИКАТЫН ХӨТӨЛБӨР

Энэхүү тест нь “Бичил, жижиг бизнесийн санхүүжилт” сертификат олгох хөтөлбөрийн нэг хэсэг юм. Сертификат олгох хөтөлбөр нь санхүүгийн байгууллагуудын ажилтнуудад бичил, жижиг, дунд бизнес (БЖДБ)-ийн санхүүжилтийн салбарын мэргэжлийн мэдлэгээ баталгаажуулах боломж олгоно. Хөтөлбөрт дор дурдсан дөрвөн курс хичээлүүд болон сертификатын тест багтсан.

  1. Харилцааны үндэс;
  2. БЖДБ-тэй харилцах харилцаа;
  3. Бичил зээлийн тухай үндсэн ойлголт;
  4. Зээлийн хяналт, асуудалтай зээлтэй ажиллах;

Зөвхөн дээрх цахим курс хичээлүүдийг амжилттай судалж дүүргэсэн хэрэглэгчдэд сертификатын тест өгөх эрх нээгдэнэ.

Сертификат олгох хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.

Тогтмол
СЕРТИФИКАТЫН ХӨТӨЛБӨР

Энэхүү тест нь “ХАА-н салбарын БЖБ-ийн санхүүжилт” сертификат олгох хөтөлбөрийн нэг хэсэг. Сертификат олгох хөтөлбөр нь санхүүгийн байгууллагын ажилтнуудад бичил, жижиг, дунд бизнес (БЖДБ)-ийн санхүүжилтийн салбарын мэргэжлийн мэдлэгээ баталгаажуулах боломж олгоно. Хөтөлбөрт дор дурдсан хоёр курс хичээлүүд болон сертификатын тест багтсан.

  1. Бичил зээлийн тухай үндсэн ойлголт;
  2. Агро зээл, зээлийн шинжилгээний онцлог

Эдгээр цахим хичээлүүдийг амжилттай судалж дүүргэсэн хэрэглэгчдэд сертификатын тест өгөх эрх нээгдэнэ.

 

Дадлага хичээл

Дадлага хичээлд хамрагдахын тулд платформ дээр бүртгэл үүсгэсэн байх шаардлагатай. Хэрвээ та бүртгэл үүсгэж амжаагүй бол энд дарна уу.

Тогтмол
TUTORIAL

Энэхүү дадлага хичээл нь "Бичил зээлийн үндсэн ойлголт" цахим хичээлээр судлагдсан санхүүгийн байдлын тайлан (СБТ) болон орлогын дэлгэрэнгүй тайлан (ОДТ) бэлтгэхэд туслах онолын мэдлэгийг бататгахад зориулагдсан. Суралцагсад кейс ажиллах замаар онолын мэдлэгээ бататгах ба хичээл нь нийт 7 кейс ажил болон өөрийгөө сорих тестээс бүрдэнэ.

Тогтмол
TUTORIAL

Тогтмол
TUTORIAL

Энэхүү онлайн дадлага хичээл нь “Бичил зээлийн үндсэн ойлголтууд” хичээлийн хүрээнд эзэмшсэн онолын мэдлэгийг бэхжүүлж, суралцагчдад баланс тайлан (БТ), орлогын дэлгэрэнгүй тайлан (ОДТ) болон мөнгөн гүйлгээний тайлан (MГТ)-г бэлтгэхэд чиглэсэн практик мэдлэгийг олгох зорилготой. Мөн түүнчлэн, хэд хэдэн кэйс ажлууд дээр тулгуурласан санхүүгийн тайлан болон үйлдвэрлэлийн өртгийн тооцооллыг гаргаж сурснаар үйлдвэрлэлийн салбар дахь бичил, жижиг бизнес (БЖБ)-үүдийн өвөрмөц онцлогийг илүү сайн ойлгоход нь туслах болно.

Тогтмол
TUTORIAL

Энэхүү онлайн дадлага хичээл нь БЖБ эрхлэгч үйлчлүүлэгчдийн төрөл бүрийн дансны авлага, өглөгийн талаарх мэдлэгийг бататгах даалгавруудаас эхлээд хугацаа хэтэрсэн авлагыг тодорхойлох зорилгоор туршилтын санхүүгийн байдлын тайланд дүн шинжилгээ хийх болон дансны авлага өглөгийн чанарыг шинжлэх даалгаврууд зэрэг нийт зургаан даалгавраас бүрдэнэ.
Дадлага хичээлийн төгсгөлд суралцагчдад өөрийгөө шалгах тест санал болгоно.

Тогтмол
TUTORIAL

Тус хичээлээр “Мэдээллийг тулган баталгаажуулах” болон “Санхүүгийн харьцаанууд”-ын талаар авч үзэх юм. Энэхүү дадлага хичээл нь онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэхэд туслах зорилгоор боловсруулагдсан. Санхүүгийн харьцаануудын тооцоолол, дүн шинжилгээ, эздийн өмчийн харьцуулсан шинжилгээ болон мэдээлэл тулган баталгаажуулах төрөл бүрийн аргыг ашиглах практик даалгавруудыг гүйцэтгэн дээрх сэдвийн хүрээнд мэдлэг, туршлагаа бататгахад энэхүү хичээлийн зорилго оршино.

Энэхүү дадлага хичээл нь зургаан даалгавраас бүрдэх бөгөөд хичээлийн төгсгөлд танд өөрийгөө шалгах тест санал болгоно.

 

Classroom seminars

11/03/2024
Ulaanbaatar, Mongolia
ТАНХИМЫН СУРГАЛТ

12/03/2024
Ulaanbaatar, Mongolia
ТАНХИМЫН СУРГАЛТ

 

Вебинар

Вебинар  арга хэмжээнд бүртгүүлэхийн тулд та өөрийн байгууллагын сургалт, хөгжүүлэлтийн газар/хэлтэстэй холбогдох эсвэл This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. цахим шуудангийн хаягаар бидэнтэй холбоо барина уу.

 

Танхимын сургалт

ЖДББНХ-ийн танхимын сургалтанд бүртгүүлэх бол өөрийн байгууллагын сургалт, хүний нөөцийн хөгжил хариуцсан нэгжид хандана уу. Эсвэл манай This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягт хүсэлтээ ирүүлнэ үү.

11/03/2024
Ulaanbaatar, Mongolia
ТАНХИМЫН СУРГАЛТ

12/03/2024
Ulaanbaatar, Mongolia
ТАНХИМЫН СУРГАЛТ